Базель Их Сургууль

Базель Их Сургууль (Герман: Universität Basel) нь 1460 оны дөрөвдүгээр сарын 4-нд үүсгэн байгуулагдсан их сургууль бөгөөд үүгээр Швейцар улсын хамгийн эртний их сургууль юм.

Базель Их Сургууль
Logo
Байгуулагдсан 1460 оны 4 сарын 4
Харьяалал улсын
Суурин Базель
Улс  Швейцар
Ректор Андреа Шенкер-Викки[1]
Оюутны тоо 12.811 (2019)[2]
Ажилчдын тоо 6400
үүнээс профессор 378[2]
Жилийн төсөв 776 сая CHF (2019)[2]
Сүлжээ Eucor, Swissuniversities[3]
Цахим хуудас www.unibas.ch
Хуучин Базель Их Сургууль

Энэ сургуульд багшилж байсан Эрасмус фон Роттердамын оюуны өвөөс үүдэлтэйгээр Европын хүмүүнлэг үзлийн өлгий нутгуудын нэг хэмээн үздэг.[4][5] 19-р зуунд тус их сургуульд багшилж байсан алдартай багш нарт соёлын түүхч Якоб Буркхардт, германы гүн ухаантан бөгөөд яруу найрагч Фридрих Ницше (грек хэл болон уран зохиолын профессор) нарыг нэрлэж болно. Өнөөг хүртэл энэ сургуульд есөн нобелийн шагналтан, хоёр Швейцарын Холбооны Ерөнхийлөгч сурсан буюу багшилсан байдаг.[6][7]

Их сургуулийн харьяа Базель Их Сургуулийн номын сан нь Швейцарын хамгийн чухал номын сангуудын нэг юм. Их сургуулийн барилга байгууламжууд нь долоон факультетэд хуваагдахын сацуу хотын төвөөр тархсан байрлалтай байна.

Энэ сургууль нь албан ёсоор их сургууль болох баримт нь пап лам II Пийгээс 1459 оны арваннэгдүгээр сарын 12-нд папын булла хэлбэрээр анх бүртгэгджээ. Сургууль байгуулагдсан нээлтийг 1460 оны дөрөвдүгээр сарын 4-нд хийжээ. Дараах өдөр нь сургуулийн үйл ажиллагаа эхлэв. Анхандаа сургууль дөрвөн факультеттэй байсан ба үүнд нь артист буюу өнөөгийн гүн ухаан, анагаах, теологи, эрх зүйн факультет байв.

Ректор

Цахим холбоос

засварлах
  Commons: University of Basel – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. https://www.unibas.ch/de/Universitaet/Leitung-Organisation/Rektorat/Die-Rektorin.html
  2. 2.0 2.1 2.2 Jahresbericht 2019 der Universität Basel (PDF; 2 MB)
  3. Гишүүд
  4. Urs Hafner: Die Uni Basel muss sparen | NZZ. In: Neue Zürcher Zeitung. 12. Dezember 2017, ISSN 0376-6829 (nzz.ch [abgerufen am 16. Januar 2018]).
  5. D’Erasme à Erasmus: ce que la Suisse doit à l’Europe Le Temps. letemps.ch
  6. All Nobel Prizes
  7. Der Bundesrat: Bundespräsidenten