Бадамлянхуа цэцэг

Бадамлянхуа цэцэг (латин. Nelúmbo, англи. ) нь халуун оронд ургадаг усны олон наст ургамал, нуур цөөрөм, намгархаг газарт ургадаг цэцэг бөгөөд Энэтхэг улсын бэлэгдэл юм.

Бадамлянхуа цэцэг

Нуур цөөрөм, намхавтар газрын усны мандал дээр хөвж ургадаг. Бадамлянхуа цэцэг дэлгэрэх үед усны эвгүй үнэр дарагддаг аж. Тиймээс Энэтхэгчүүд энэ цэцгийг ертөнцийн ариун сайхны манлай хэмээн үзэж бэлэгшээж иржээ.

Бадамлянхуа цэцэг бол буддын шашны урлаг, дорно дахины урлаг соёлын дурсгалд өргөн хэрэглэгддэг эрхэм дээд бэлэгдлийн нэг юм. Нуур цөөрөм намгархаг газар усны мандал дээр хөвж ургадаг ба урган дэлгэрэх үеээс тогтонги усны эвгүй үнэр арилдаг байна. Бадамлянхуа цэцэг цагаан, ягаан өнгөтэй голтоо тойрсон уран гоё хумбан дэлбээтэй цэмцгэр ногоон навчтай, дороо 70 см хүртэл урт иштэй байдаг.

Бадамлянхуа нь мунхаглал, шунал хүсэлтэй энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших гэгээрсэн хүмүүс оршин байдгын билэгдэл ажээ.Бурхан багш, энэхүү цэцгийн навч дэлбээ нь өөртөө наалдсан хир тоосыг усан дуслаар өөрөө угааж цэвэрлэдэг зохилдлогоог, гэгээрсэн төрөлхтний хорвоогийн дур хүсэл, буртаг огтхон ч үл автан орших чадвартай зүйрлэсэн байдаг. Иймээс энэхүү цэцгийг бурхан багшийн ариун цэцэг хэмээдэг ажээ.

Жил бүрийн 6-8-р сар Бээжин хотод Бадамлянхуа цэцгийг сонирхох хамгийн сайхан улирал юм. Юаньминюань цэцэрлэгт хүрээлэн Бадамлянхуа цэцгийн наадмыг олон жил зохиож ирсэн уламжлалтай. Цэцэрлэгт хүрээлэнгийн 135 га усны талбайд 100 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий  Бадамлянхуа тарьж, хуурай газрын 400 төрлийн Бадамлянхуаг саванд суулган ургуулжээ.

Монгол улсын "Соёмбо"-ын доор бадамлянхуа цэцэгийг ариун сайханыг бэлэгдэж суурьлиулсан хэлбэрээр чимсэн байдаг.