Бавуудоржийн Баасанхүү
Бавуудоржийн Баасанхүү (1999 онд Хөвсгөл аймагт төрсөн) - Монгол Улсын Жүдо бөхийн шигшээ баг болон "Сүлд" спорт хорооны 48 кг жингийн эмэгтэй Дэлхийн аврага (2024) тамирчин.
Намтар
засварлахЭцэг нь Хөвсгөл аймгийн харьяат А.Бавуудорж. Б.Баасанхүү айлын 4 хүүхдийн ууган охин. Анх самбо бөхөөр Хөвсгөл аймагт хичээллэж эхэлсэн.
Тэрээр Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биеийн тамирын багш А.Даваадорж, Биеийн тамир спорт хорооны багш Б.Очирбат нарын шавь.
2019 онд Дэлхийн цомын аварга болсон.
2024 оны Монгол Улсын аварга, 2024 оны Азийн аварга, “Душанбе 2024” гранд сламын аварга.
Дэлхийн аварга
засварлахБ.Баасанхүү 2024 оны ДАШТ-ий "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лаборде, шигшээ 16-д Израилын Шира Ришони, шөвгийн наймд Португалын Катарина Кошта, хагас шигшээд Казахстаны Абиба Абужакынова нарыг ялж шигшээд шалгарсан. Шигшээд Италийн Ассунта Скуттог цаг дуусахаас 7 секундын өмнө вазари үнэлгээгээр ялж дэхийн аварга болжээ.Монгол Улсын Жүдо бөхийн дэлхийн аварга болсон 6 дахь, эмэгтэй 3 дахь тамирчин юм.
Парис 2024 Олимп
засварлахТэрээр "Парис-2024" Олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэй -48 кг-ын жинд баридаж эхний тойрогтоо Мальтагийн Катрына Эспоситог ялснаар шөвгийн 16-д үлдэж дараагийн тойрогтоо Австрийн Катарина Танзертай барилдаж 18 секундэд цэвэр ялаад шөвгийн 8-д үлдлсэн. Мөн дараагийн учраа Парагвай улсын Нарваез Габриелаг өчиж ялснаар шөвгийн 4-т үлдсэн. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.
Б.Баасанхүү Олимпын алтан медалийн төлөө "Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай өрсөлдөж, ялагдсанаар "Парис-2024" Олимпын наадмын мөнгөн медальтан болсон.
Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө, түүн дотроо эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болсон байна.