Бабуша хатан
Бабуша[1] (1330 онд өнгөрсөн) — Юань улсын Хүслэн хутагт хааны их хатан байв. Гамала жин вангийн охин Шоунин гүнжийн охин. Есөнтөмөр хааны Садабал бага хатны эгч юм.
Бабуша | |
---|---|
Юань улсын их хатан (1329 он) | |
![]() | |
Хатан | Хүслэн хааны хатан |
НамтарЗасварлах
Бабуша хатныг Юань улсын сударт аль аймаг овгийн хүн гэдгийг тодорхой бичсэнгүй. Харин түүний ээж нь Есөнтөмөр хааны эгч Шоунин гүнж байжээ. Хүслэн хааны анхны хатан байв. 1326 онд Ринчинбал хааныг төрүүлсэн. 1329 оны 1-р сард Хүсэлэ ван, хаан болоход Бабуша улсын их хатан болсон.
Хүслэн хаан удалгүй хорлогдож, шинэ Төвтөмөр хааны Будшир их хатан Бабуша хатныг баривчилж "Ринчинбал хүүгээ хаан суулгах хуйвалдаан зохиосон" хэмээн ял тулгаж 1330 оны 4-р сард хороожээ.[2]
1341 онд Тогоонтөмөр хааны зарлигаар Бабуша хатныг «Үлэмж мэргэн маш өглөгт их гүнж» хэмээн нэхэн өргөмжилжээ.[3]
Мөн үзэхЗасварлах
Сурвалж, тайлбарЗасварлах
Өмнөх Будшир |
Юань улсын их хатан 1329 он |
Дараах Будшир |