БНХАУ-ын хүн ам зүйн бодлого
БНХАУ-ын хүн ам зүйн бодлого бол тус улсын хүн амаа өсгөх эсвэл багасгах төрөөс явуулж бодлого юм. Аль ч улс хүн амаа өсгөх, буруулах эсвэл байгаа хэвэнд нь барих бодлого явуулж ирсэн. БНХАУ нь дэлхийн хамгийн их хүн амтай орны хувьд энэ бодлого чухал ач холбогдолтой байдаг байна.
Ингээд БНХАУ 1979-2015 онуудад "Нэг гэр бүл нэг хүүхэд" (ангиар: One-child policy) нэртэй хүн ам зүйн бодлого явуулсан байна. Хятад улс 1970-аад онд асар олон хүн ам нь улсын газар нутаг, ус, эрчим хүчний нөөц хүрэлцэхгүй болж хүн амын ядуурал газар авч эхэлсэн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, гэр бүлийн тоог хуулиар хязгаарлаж эхэлсэн байна. 2000-аад он гэхэд Хятадад нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрсөн хүүхдийн дундаж тоо 6-аас 1.6 болж буурчээ.
Хязгаарлалтын тухай
засварлах1979 оноос 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Хятадын иргэд ерөнхийдөө нэг гэр бүлд нэгээс илүүгүй хүүхэд (ихэр хүүхдийн жирэмслэлтийг тооцохгүй) эсвэл хөдөө тосгонд хоёроос илүүгүй хүүхэдтэй болохыг (анхны хүүхэд нь охин байсан бол) зөвшөөрдөг байв.
Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн үзэж байгаагаар албадан үр хөндүүлэх эсвэл цэвэршүүлэх аргыг зарим тохиолдолд ашигладаг байжээ. Хоёр дахь хүүхэдтэй болсон нөхцөлд өндөр торгуультай буюу тухайн бүс дахь жилийн дундаж орлогын 4-8 төлөх ёстой байжээ.
Төрөлтийг хянах бодлого нь тухайн улсын мужаас хамаардаг (жишээлбэл, Бээжин болон бусад мужуудын оршин суугчид хязгаарлалтыг цуцлахаас өмнө эцэг эх хоёулаа гэр бүлийн цорын ганц хүүхэд байсан бол хоёр хүүхэдтэй болох боломжтой байсан). Үүнээс гадна, төрөлтийг хянах нь үндэсний цөөнхийн хувьд тийм ч хатуу хэрэгждэггүй байсан: 100,000-аас доош хүн амтай үндэстнүүдийн хүүхдийн тоонд ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй байсан бөгөөд бусад үндэсний цөөнх нь 2-3 хүүхэд төрүүлэх эрхтэй байв. Хэрвээ холимог гэр бүл буюу хятадын олонх болсон хан үндэстэн бусад үндэсний цөөнхийн хүнтэй гэрлэсэн бол 2,3 хүүхэдтэй байж болохоор зохицуулсан байна.
Хүн амын тоог хязгаарлах бодлогын үе шат
засварлахТөрөлтийг хязгаарлах бодлогын тухай яриа анх 1954-1955 онд ХКН-ын Төв Хорооны төрөлт, хүн амын асуудлаарх тусгай хурлаар эхэлсэн бөгөөд хүн амын тэсрэлттэй өсөлт нь төрд хүндрэл учруулж байгааг хүлээн зөвшөөрсөн юм. 1956 онд төрөлтийн төлөвлөлтийн анхны кампанит ажил эхэлсэн. Компанит ажлын үргэлжлэх хугацаа - ойролцоогоор 2 жил (Их үсрэлт бодлогын өмнө) өсөн нэмэгдэж буй тоог ажиллах хүч дайчлах, үйлдвэржүүлэх зорилгод чиглүүлсэн байна. Далайн эрэг дээрх зарим хотын оршин суугчдыг эс тооцвол амжилтгүй болсон. 1962 онд төрөлтийг төлөвлөх хоёр дахь кампанит ажил эхэлсэн. Энэ нь 1966 он хүртэл (Хятадын Соёлын хувьсгал нуран унах хүртэл) үргэлжилсэн. Хожуу гэрлэхийг уриалж, гэр бүлийн тоог багасгах, төрөлт хоорондын зайг уртасгах зэрэг суртал ухуулага хийж байжээ. Зарим өөрчлөлт гарсан хотын хүн амд анхаарлаа түлхүү хандуулсан. Компанит ажлын үр дүн бага байсан. 1971 онд төрөлтийг төлөвлөх гурав дахь кампанит ажил эхэлсэн. Энэ нь 1970-аад оны эцэс хүртэл үргэлжилсэн. “Хожуу, ховор, бага” бодлогыг тунхагласан (Хятад хялбар: 晚稀少, пиньинь wǎn xī shǎo). Энэ хугацаанд үр хөндөлт, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл өргөн тархсан байна. Аяны бүх хугацаанд 3 хүүхэдтэй байхыг хориглодог байснаас зөвхөн нэг хүүхэдтэй болохыг зөвшөөрөх хандлага гарч өөрчлөгдсөн. Зөвшөөрөгдсөн түвшинг муж, мужийн түвшинд тогтоосон.
1979 онд “Нэг гэр бүл, нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Ганц хүүхэд гэсэн сэтгэлгээ хэвээрээ байсан. Торгууль, урамшууллын тогтолцоог нэвтрүүлсэн. Зорилтот тунхаглал - 2000 он гэхэд 1.2 тэрбум хүн. 1982 онд БНХАУ-ын шинэ Үндсэн хуульд төрөлтийг хянах бодлогын тухай заалтыг нэмж оруулсан.
1980-аад оны дунд үеэс уг бодлогыг аажмаар сулруулж байгаад 1989 онд эргээд чангатгаж эхэлсэн байдаг. 1990-ээд оны сүүлээр төрөлтийг хяналтандаа байлгах үр үнтэй бодлого үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд хүн амын өсөлт зогсож эхэлсэн.
2000 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар эх газрын Хятадын хүн ам 1,242,612,226 -д хүрчээ.
Гэсэн хэдий сөрөг үр дагавар гарч ирэв - хүн амын бүтэц, ердийн гэр бүлийн бүтэц өөрчлөгдсөн байна. Хятадад охид, хөвгүүдийн харьцаа эрс өөрчлөгдөж эхэлсэн - охид цөөхөн төрж эхэлсэн байна (1000 тутамд 855 хүртэл). Хэдэн арван сая хятад эрчүүдийн хувьд гэр бүл зохиоход хүндрэл учирч эхлэв. Түүнчлэн дундаж хятадуудад ах, эгч төдийгүй нагац эгч, нагац эгч нар байдаггүй, улмаар үеэлүүд байдаггүй болжээ.
Хятад улс 2013 онд хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо эрс буурснаас (3,7 саяар) нэг хүүхдийн бодлогын сөрөг үр дагаварыг ойлгож бодлогоо яваандаа сулруулж эхэлсэн байна.
2015 оны 10 дугаар сарын сүүлчээр Хятад улс "нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлогыг цуцалж, аль ч гэр бүлд зөвшөөрөгдсөн хүүхдийн тоог 2 болгон нэмэгдүүлнэ гэж албан ёсоор зарласан. Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн холбогдох нэмэлт өөрчлөлтүүд оруулсан хуулийг 2015 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна. Энэ шийдвэрийн үр дүнд жил бүр 3 сая хүүхэд нэмж төрөх төлөвтэй байсан. 2014 онд Хятадад 17 сая орчим хүүхэд мэндэлжээ. Одоогийн төрөлт дөнгөж 15 сая нярай байгаа бөгөөд 2019 онд Хятад улс тус улсын түүхэнд хамгийн бага буюу 15 сая хүрэхгүй хүүхэд төрсөн байна.
Вашингтоны их сургуулийн судалгаа
засварлахВашингтоны их сургуулийн эрдэмтдийн 2020 оны долдугаар сард гаргасан судалгааны таамаглалаар 2050 он гэхэд дэлхийн 151 улс, 2100 он гэхэд дэлхийн 195 орны 183-д төрөлт хүн амын нөхөн үржихүйн түвшнээс (2.1 төрөлт) доогуур болно.
2100 он гэхэд дэлхийн 23 орны хүн ам дор хаяж хагасаар буурч, Хятадыг оруулаад 34 оронд хүн ам 25-50 хувиар буурах төлөвтэй байна. Хятадын хүн ам 2017 онд 1,4 тэрбум байсан бол 2100 онд 732 сая болж буурч, Хятад улс Энэтхэг (1,09 тэрбум) болон Нигери (791 сая) улсын дараа дэлхийн гурав дахь хүн амтай улс болно гэж үзсэн байна.