Аяч

(Аячи-с чиглүүлэгдэв)

Аяч бол Хубилай хааны наймдугаар хөвгүүн юм. Эх нь үүшин овгийн Борохул ноёны охин Хүшижин хатан болой. Жи Юань-ий 24-р он буюу 1287 онд урвасан ван Шидурыг дарахаар цэрэг захиран тулалдаж ялжээ. Жи Юань-ий 28 дугаар он буюу 1290 онд хаан түүнд алтан тамга соёрхов. Аячд олгох жил бүрийн цалин пүнлүү нь 50 лан мөнгө, 1000 хэлхээ Жун Тунгийн цаасан мөнгө, 1656 хэлхээ Жи Юань-ий цаасан мөнгө байлаа. Жил бүрийн татвар нь 544 хэлхээ цаасан мөнгө байсан аж. 1312 онд Буянт хаан түүнд Шао У, Гуанзи-гийн 13640 өрхийг соёрхжээ.[1]

Зүүлт, тайлбар

засварлах
  1. Юань улсын судар. 95 дугаар дэвтэр