Аяны шувууд
"Аяны шувууд" нь Дондогдоржийн Дашдондогийн шүлгээр Зундуйн Хангал 1965 онд хөгжмийг зохиож, дуучин Хурлатын Төмөр анх дуулснаар нийтэд түгсэн дуу юм. Энэ дууг Х.Төмөр Монголын Радиод анх бичүүлэхэд хөгжмийг зохиосон З.Хангал төгөлдөр хуур, О.Бэгз нарын ХБДуС-ийн хийлийн зургаан багш хийл, цохилуур хөгжмийн багш Ц.Баяндалай бөмбөр, З.Хангалын найз, МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга"-ын ахлагч, гоцлол гитарчин С.Баатарсүх гитар тогложээ.
Үг
засварлахАялан дуулдаг чиний минь хоолойтой
Адилтгам өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцна
Дахилт: Амраг минь чи
Дуугаа дуулаач
Аяны шувуудыг
Эргэтэл нь дуулаач
Хөмсгөн сарны дамжин өртөөлөх
Хөвөн үүлсний сиймхийг чиглэн
Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу
Хөөрөн ниссээр шувууд буцна
Дт:
Зэллэн ниссэн шувуудын цуваа
Зэрэглээ татах алсад шингэнэ
Чихэнд хоногшсон энэхэн дуу
Сэтгэлд шингэм уянгатай сонсогдоно
Дт:
Ая
засварлахF# EЬm F# F#7
F# H DЬ DЬ
EЬm EЬ 7 AЬm AЬm
F# AЬm/DЬ7 F# F#7
Дт:
EЬm EЬm F# F#
H H DЬ DЬ
AЬm AЬm F# F#
F#7 DЬ F# F#7
Дууг сонсох
засварлахҮзэх
засварлахMN25 телевиз, Дуу төрсөн түүх - Аяны шувуу [1]