Хурлатын Төмөр
Хурлатын Төмөр (1944 оны 3-р сарын 23-нд Улаанбаатар хотноо төрж, 1995 оны намар 51 насандаа нас барсан) нь Монголын "Зууны манлай" эстрадын эрэгтэй дуучин.
1961 онд нийслэлийн арван жилийн 1-р дунд сургуулийг төгссөн. 1962-1965 онд ЗХУ-ын Москва хотын Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд суралцаж байсан. 1977-1979 онд МУИС-ийн англи хэлний ангийг төгсөж англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн.
1961-1962 онд барилга трестэд (орос хэлний) орчуулагч, 1966-1969 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн уран зохиолын зөвлөлтийн мэргэжилтэн багшийн туслах-ассистент багш, 1969-1977 онд Гадаад худалдааны яамны "Техникимпорт" нэгдэлд, 1979-1990-ээд оны эхэн үе хүртэл Ус цаг уурын албыг удирдах газар орчуулагч, Мэдээлэл тооцооллын төвд операторч-англи хэлний орчуулагч, МИАТ-д англи хэлний орчуулагч зэрэг ажлуудыг хийж байсан.
Хүүхэд наснаас нь түүний хөгжим тоглох, дуулах, бүжиглэх, жүжиглэх зэрэг олон талын авьяас илэрсэн байдаг. ЗХУ-д суралцаж байхдаа "Хургачин" хамтлаг байгуулж тухайн цаг үеийн хит дууг дуулдаг байжээ. Тэрбээр унаган орос хэлтэйн дээр англи дууг маш чадварлаг дуулдаг нэгэн байлаа.
Дуулсан дуу
засварлах- "Аяны шувууд" (шүлэг Д.Дашдондог, хөгжим З.Хангал)
- "Бидний дуулах дуртай дуу" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим О.Бэгз)
- "Дурлалын хишиг" / "Хайрын хишиг" (шүлэг Н.Очирбат, хөгжим З.Хангал)
- "Москва минь чи сайн байна уу"
- "Нарт тэнгэрийн дор" (шүлэг Ж.Ёндонсамбуу, хөгжим З.Хангал)
- "Сарнай цэцэг" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим З.Хангал)
- "Үдэлтийн дуу" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим О.Бэгз)
- "Шинэ оны уянга" (шүлэг Д.Дашдондог, хөгжим З.Хангал)
- "Өвлийн үдэш" (Шүлгийн түүврээс, хөгжим З.Хангал)
Үзэх
засварлахhttps://www.youtube.com/watch?v=e1vm86BTBdw[10:34-18:33]