Аши нуур
Аши (葦ノ湖, Ашиноко, «зэгстэй нуур») — Япон улсын Канагава аймгийн нутаг, Хоншю арлын дунд хэсэгт далайн түвшнээс дээш 723 метр өндөрт галт уулын тогоонд 7.1 км² газар эзлэн тогтсон нуур. Ойролцоох Хаконэ нутгийн (Хаконэ балгасны ойр орчим) гол чимэг болсон газар нь Аши нуур юм. Фүжи уулд ойрхон болохоор Аши нуураар аялагч жуулчид бас ирэх дуртай. «Диваажингийн хэсэг» хэмээх нуурын хэсэгт хөлөг онгоцоор явж, усны тавцан дээр чирэгдэн зугаацаж болдог.
Аши нуур
芦ノ湖 | |
Орон | Япон |
---|---|
Нутаг | Канагава аймаг |
Талбай | 7.1 км² |
Гүн | 15 м |
Их гүн | 43.5 м |
Д.т.д. өндөр | 723 м |
Аши нуур 400,000 жилийн өмнө үүсч 3000 жилийн өмнө одоогийн хэлбэрт оржээ. Ерөөс хөлддөггүй. Загас элбэгтэй.
-
Дээрээс харсан зураг
-
Аши нуураас Фүжи уул
-
Далайн дээрэмчний онгоц
-
Уулнаас харахад
Цахим холбоос
засварлах Commons: Аши нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан