Ацикловир
Ацикловир нь дезоксигуанозины аналог бөгөөд эхлээд вирусийн тимидин киназагийн оролцоотой монофосфатыг үүсгэж, цааш эсийн киназагаар трифосфат болно. Ингээд шинээр үүсч байгаа вирусийн нуклейн хүчлийн утаслагт гуанозины оронд нэгдэж, вирусийн полимеразагийн идэвхийг сонгомлоор дарангуйлна.
Ациклогуанозины фосфоржих явцад вирусийн киназа зайлшгүй шаардлагатай тул вирус халдаагүй эсэд үйлчилдэггүй.
Уг бэлдмэлийг герпес, салхинцэцгийн вирусийн халдварын үед хэрэглэж байна. Герпес вирусийн ацикловирт тэсвэртэй мутант илэрч, вирусийн тимидин киназа эсвэл ДНХ-полимеразагийн генийн мутацитай холбоотой болох нь тогтоогджээ. ДНХ полимераза ферментийг хориглон вирусийн ДНХ-ийн репликацийг дарангуйлна. Ингэснээр вирусийн үржил өсөлт саатна.
Энэ эм зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ уургийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ биохимийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ генетикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ химийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ биологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ анагаах ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.