Ананд (Ань Си ван)
Хиад Боржигин Ананд (1273-1307) нь Хубилай хааны 3-р хүү Мангала Ань Си ван (сүүлд Чинь ван болсон)-гийн 3-р хүү юм. 1280 онд Мангала ван нас барсны дараа Ань Си ван болжээ.
Намтар
засварлахХаан ширээний төлөөх өрсөлдөөн
засварлахТэрээр 1307 онд Төмөр Өлзийт хаан нас барсны дараа Булган хатантай хуйвалдаж хаан ширээний төлөө өрсөлдөж байгаад, Хархасун чинсан, Аюурбарбад ван нарын цэрэгт ялагдаж улмаар ялтан болж цаазлуулсан. Түүний дараа ван цолыг нь хүү Ерүтөмөр хүртсэн. Юань улсын эхэн үедээ нилээн хүчирхэг феодалуудын тоонд орж байсан бөгөөд энэ нь хаан ширээний төлөө өрсөлдөхүйц нөлөөтэй байснаар тайлбарлаж болно. Тухайн үед юуны учир хаан ширээнд өрсөлдөхүйц байсныг тайлбарлавал,
- Хүн ам олонтой, цэрэг дайны ач холбогдол өндөр нутгийг захирч байсан
- Их тооны цэргийн хүчийг гаргах чадвартай
- Хааны ордны нөлөөтэй сайд түшмэдийг талдаа татаж чадсан
- Хубилай хааны их хатан Чабигийн дөрвөн хүүгийн удам дотроос үр хүүхэдтэй болсон Чингим, Мангала нарын шууд угсаа болсон нь Ананд чинь ван, хожуу хаан суусан Есөнтөмөр нарыг энэ өрсөлдөөнд ороход нөлөөлжээ.
Эзэмшил нутаг
засварлахАнх олгосон захирах газар нь Юань улсын Шэньси нутгийн син жун шу шэнгийн Ань Си чөлгөө буюу одоогийн БНХАУ-ын Шиань хотоор төвлөрсөн Шаньши мужийн нутгийг захирах болжээ.
Гэр бүл
засварлах- Өвөг эцэг:Хубилай хаан
- Эмэг эх:Чаби хатан
- Эцэг:Мангала ван
- Эх:нэр тодорхойгүй
- Ах дүүс: Арсланбуха чинь ван, Алтанбуха чинь ван
- Хүү: Ёлтөмөр ван