Николай Гастелло
Николай Францевич Гастелло (* 1907 оны 5 сарын 6-нд Москвад; † 1941 оны 6 сарын 26-нд Молодечно, Минск муж ) нь зөвлөлтийн дэлхийн хоёрдугаар дайны бөмбөгдөгч онгоцны нисгэгч байсан юм.
Николай Гастелло | |
---|---|
Бүтэн нэр | Николай Францевич Гастелло |
Төрсөн газар | Беларусь, Плужин тосгон |
Нас барсан газар | ЗХУ/хуучин/, Беларусь улс, Минск муж, Молодечно дүүрэг, Мацк ба Шепел тосгодын дунд |
Ажиллагаа/салбар | Улаан Армийн Агаарын цэргийн хүчин |
Ажиллагааны тоо | Халхын голын байлдаан, Финийн Өвлийн дайн, Аугаа их Эх орны дайн |
Нэгж | 207 дугаар Алсын бөмөбгдагч онгоцны хороо |
Тулалдаанууд/дайнууд | Халхын голын байлдаан, Финийн Өвлийн дайн, Аугаа их Эх орны дайны эхэн үе Минскийн хамгаалалт |
Шагналууд | ЗХУ-ын баатар |
Намтар
засварлахГавьяа/албан ёсны хувилбар/
засварлахАхмад Н.Ф.Гастелло тэргүүтэй 3 бөмбөгдөгч онгоц бүхий хэсэг/ ахлах дэслэгч Фёдор Воробьёв, ахмад Алексей Маслов нарын онгоц / 1941 оны 6-р сарын 26-ны өдөр байлдааны даалгавар биелүүлэхээр ниссэн байна. Беларусийн Молодечно-минскийн засмал замын дагуу давшиж байсан германы цэргийн цувааг бөмбөгдөх үед түүний жолоодсон Д-3Ф хүнд бөмбөгдөгч онгоцны шатахууны сав дайсны зенитын суманд өртөж, шатахад шатаж байгаа өөрийн онгоцоо засмал зам дээрх германы танк, бензин тээвэрлэгч бүхий фашистын цэргийн бөөгнөрөл рүү чиглүүлж, устгасан тул мөн өдрийн ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгожээ.
Ахмад Гастеллогийн экипажийн байгуулсан энэхүү амь насаа үл хайрлан агаараас газрын бай руу мөргөлт хийж, дайснаа устгах амь золиослодог гавьяаг Аугаа их Эх орны дайны жилүүдэд 500 гаруй онгоцны экипаж дахин давтсан байдаг[1]. Хамгийн сонирхолтой нь энэ гавъяаг үйлдээд амьд үлдсэн нисгэгч нар байдаг байна.
Гавьяа /эсрэг хувилбар/
засварлахЭнэ амиа золиосолсон гавьяаг үйлдэгч нь ахмад Гастеллогийн баг биш гэж зарим судлаач үздэг. Учир нь ахмад Гастеллогийн багийн шарил бүхий булшыг шилжүүлэн баатруудын цогцолборт оршуулах тухай шийдвэрийн дагуу 1951 онд булшыг нь хөндөхөд уг булшинд ахмад Гастеллогийн багийн гишүүдийн шарил биш харин түүнтэй нэг хороонд алба хааж, мөн өдөр хамт ниссэн боловч сураггүй алга болсонд тооцож байсан ахмад Алексей Масловын багийн гишүүдийн шарилын үлдэгдэл олдсон байна. Үүнээс үндэслэн 1941 оны 6 сарын 26-ны өдөр Молодечно-минскийн засмал зам дээр үйлдсэн гавъяаг ахмад Гастеллогийн баг биш харин ахмад Масловын баг үйлдсэн гэж үзэх болсон. Энэ үнэн байдлыг социализмын үед нуун дарагдуулж байсаар 1991 онд архивийн баримтаар ил болсон байна. 1996 онд ОХУ-ын ерөнхийлөгч Ельцины зарлигаар ахмад Масловын багийн бүх гишүүдийг ОХУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ.
Сонирхолтой баримтууд
засварлах- Ахмад Гастелло нь Халхын голын байлдаанд оролцож байсан бөгөөд Баянцагааны туладааны үед түүний хорооны комиссар Ююкин өөрийн бөмбөгдөгч онгоцыг японы зенитын суманд өртөн шатахад галд автсан онгоцоо японы байрлал руу залж, мөргөлт хийсэн байна.
- Ахмад Гастелло нь өмнө нь дайсны сөнөөгч онгоцыг устгасан байжээ.
- Ахмад Гастелло/ахмад Маслов/-ын онгоц нь үнэн хэрэгтээ зам дээрх германы танк, бензин тээвэрлэгчдийн бөөгнөрөлийг бус харин замын хажууд байрласан агаарын хамгаалалтын зенитын батарейг мөргөсөн болох нь сүүлд хийсэн судалгаагаар тогтоогджээ.
- Газрын мөргөлт хийсэн нисгэгчдээс 1941 оны зуны 8 сарын 24-ны хүнд ширүүн үед Днепр мөрөн дээрх германы цэргийн голын гармыг халз мөргөсөн шумбан бөмбөгдөгч онгоцны нисгэгч Колыбин, Балтын тэнгисийн флотын нисгэгч Юрий Спицин 1942 оны 4 сарын 19-д Ленинград мужийн гатчины аэродромд халз мөргөлт хийгээд тус тус амьд үлдсэн байна.
Цахим холбоос
засварлах- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза капитану Гастелло Н. Ф.» от 26 июля 1941 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1941. — 8 августа (№ 35 (150)). — С. 1.