Атомик Киттн (Англи: Atomic Kitten) нь Английн Ливерпуль хотоос гаралтай, 1999 онд байгуулагдсан охидын хамтлаг юм.

Атомик Киттн
Польшийн Краков хотод хийсэн концертын үеэр. 2005 он
Ерөнхий мэдээлэл
Хөгжмийн урсгалПоп, данс-поп, европоп
Идэвхтэй1999 оноос
СтудиEMI/Инносент/Виржин
Цахим хуудасAtomicKitten.co.uk
Лиз Маккларнон
Наташа Хамилтон
Женни Фрост
Өмнөх гишүүд
Керри Катона
Хайди Рэйнж

Энди Маккласкигийн байгуулсан тус гурвалд Наташа Хамилтон, Лиз Маккларнон, Женни Фрост (2001 онд Керри Катонагийн оронд орсон) нар байдаг.

Атомик Киттн нь Нэгдсэн Вант Улсын хит парадыг тэргүүлсэн 3 синглтэй: Whole Again, охидын хамтлагийн бүх цаг үеийн 4 дэх шилдэг борлуулалттай дуу; Eternal flame, анх Банглс хамтлаг дуулсан; The Tide Is High, өмнө нь Парагонс, Блонди хамтлагууд дуулсан.

Мөн тэдний Right Now, Feels So Good хэмээх 2 цомог нь Нэгдсэн Вант Улсын жагсаалтыг тэргүүлж байв.

Тэдний дуунууд дэлхий даяар 10 сая илүү хувь борлогдсоноос[1]. 6.2 сая нь сингл, 3.8 сая нь цомог юм.

Эшлэл засварлах

  1. Лиз Маккларноны албан ёсны сайт. Archive copy (Memento 20. Наймдугаар сар 2010 цахим архивт). "sold 10 million records globally".