Асуаны далан нь Египет улсын өмнө зүгт, Асуан хотоос ойролцоогоор 13 км урд Нил мөрнийг асар том усан сан болгодог далан юм. Голыг хөндлөн хаасан шинэ Асуан Өндөр Далан ба хуучин Асуан Нам Далан гэж хоёр далан байдаг. Жил болгоны зун зүүн Африкаас ус цутган ирж үерлэдэг байв. Эдгээр үерүүд нь шим тэжээлтэй минериаллаг бодисыг Нилийн хөндийд авчирж аж ахуйд тохиромжтой хөрсийг бий болгосон. Голын дагуух хүн ам өсөхийн хэрээр хөвөн даавуун тариалан болон аж ахуйгаа үерийн уснаас хамгаалахын тулд үерийн усыг удирдах хэрэгтэй болсон. Их устай жилүүдэд бүхий л ургацаа алдах, харин бага устай жилүүдэд олныг хамарсан өлсгөлөн ган гачиг тохиодог байв. Энэ усны сангийн төсөл нь үерийн аюулыг арилгах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, хөдөө аж ахуйг усаар хангах зорилготой.

Асуаны шинэ далан

Цахим холбоос

засварлах
  Commons: Асуаны далан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан