Одон орон

(Астрономи-с чиглүүлэгдэв)

Одон орон буюу Aстрономи (грекээр ἀστρονομία астрономиа „оддын ажиглалт“, ἄστρον астрон „од“ болон νόμος номос „хууль“) нь од гаригийг судлах шинжлэх ухаан юм. Астроном нь байгалийн шинжлэх ухааны хэрэгсэлийн тусламжтайгаар орчлонгийн объектуудын өөрөөр хэлбэл тэнгэрийн биетүүд (гариг, сар, астероид, од эрxэс, оддын бөөгнөрөл, нар, галактик болон галактик бөөгнөрөл), одод хоорондын матери болон сансарт үүсч бий болсон цацрагийн шинж чанарыг шинжлэн судалдаг. Мөн түүнчлэн орчлон ертөнцийн үүсэл болон түүний бүтцийг бүхэлд нь ойлгохыг гол зорилгоо болгодог.

Хэдийгээр энэ чиглэлийн хичээлийг цөөн тоогоор дунд сургуульд заах боловч астроном болон түүний судалгааны үр дүн нь нийтийн сонирхлын төвд байдаг. Сонирхогчдын астроном нь нэлээд өргөн тарxсан хобби юм. Энэ нь нэг талаас тэнгэрийн од эрчисийг чөлөөтэй ажиглах боломжтой учраас сонирхон үздэг бол нөгөө талаас түүний философи талаас нь хөндөгдөх асуултууд болон сансрын огторгуйд нисэх хүн төрөлхтөний хүсэл мөрөөдөлтэй холбогдон сэдвийн өргөн цар агуулж байдагтай ч холбоотой аж.

Пифагор, Фидий, Иоханес Кеплер, Николай Коперник, Галилео Галилей, Жордано Бруно, Исаак Ньютон зэрэг нэрт одон орон судлаачид байдаг.

Цахим хуудас

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Одон орон – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Одон орон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

 

Энэ шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.