Армана буюу усны үхэр (Hippopotamus amphibius) нь зөвхөн Африк тивд амьдардаг, том биетэй, голчон өвс ургамлаар хооллодог, Арманынхан овгийн өдгөө амьд буй 2 зүйл амьтан юм.

Армана
Армана Hippopotamus amphibius
Армана Hippopotamus amphibius
Ховордолтын зэрэглэл

Эмзэг (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Дээд баг: Cetartiodactyla
Баг: Artiodactyla
Овог: Hippopotamidae
Төрөл: Hippopotamus
Карл Линней, 1758
Зүйл: H. amphibius
Латин нэр
Hippopotamus amphibius
Карл Линней, 1758
Амьдрах бүс (ногоон: Одоо амьдарж буй, улаан: устгагдсан)
Амьдрах бүс (ногоон: Одоо амьдарж буй, улаан: устгагдсан)

Гадаад төрх

засварлах

Арманын биеийн урт 3.5-4 м, биеийн жин 1.2-2.6 т юм. Хуурай газар дээрх амьтад дотор заан болон цагаан хирсний дараа 3-т орох хүнд жин болно. Бүдүүн бахим, бөөрөнхийдүү лагс бие, богино хөл зэрэг гахайтай төстэй тул ойр холбоотой гэгдэж байсан ч, генийн шинжилгээгээр үхэртэй илүү ойр болох нь батлагдсан ба хуурай газар дээрх амьтдаас халимтай хамгийн ойр удамшлын гентэй ажээ.

Толгой хэсэг нь нилээд том, орой хэсэгтээ нүд, хамар, чих нь төвлөрөн товойж гарсан байдаг нь онцлог юм. Иймд усны мандалд зөвхөн нүр хэсгээ ил гарган ойр орчмоо ажиглаж байх нь олонтаа таарна. Хамрын нүх сувгаа чөлөөтэй хааж, нээж чаддаг тул усанд шумбах явцад ус орохоос хамгаална. Эрүүний булчин нь сайтар хөгжсөн бөгөөд амаа 150 градус хүртэл том ангайж чадна. Энэхүү том аманд нь үүдэн шүд, соёо ургасан байдаг. Ялангуяа доод эрүүний дунд соёо нь 40-50 см хүртэл урт байх ба хүчирхэг зэвсэг нь болно.

Зан авир

засварлах

Тэд ихэвчлэн усанд байх ч хуурай газар 40 км/ц хүртэл хурдан давхих чадвартай. Гэхдээ ийм хурдаар хэдхэн зуун метр л давхина. Усанд сайн шумбах ба 4-5 минут байж чаддаг. Мөн усны ёроолд алхаж явж чаддаг. Усны үхрийн гадаад төрх нь номхон дөлгөөн, өвсөн тэжээлт амьтан гэж харагдуулах ч зэрлэг армана нь эзэмшил газраа орж ирсэн өөр усны үхрээс гадна матар болон хүнийг дайрж довтлон хөнөөдөг байна. Эрэгчин усны үхрүүд газар нутгаа булаалдан тэмцэж хүнд шарх авах, үхэх нь цөөнгүй юм. Мөн шинээр эзэмшил нутагтай болсон эрэгчин армана, арслантай адил түрүүчийн сүргийн ахлагчийн үр төлийг алж хороодог болох нь тогтоогдсон. Африкт зэрлэг амьтны дайралтаас болж амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь усны үхрээс болдог байна. Гол усны ойр хавийн эзэмшил нутагт нь андууран орсноос болдог аж.

Идэш тэжээл

засварлах

Тэд өдрийн ихэнх цагийг усанд өнгөрөөх ба шөнөөр хуурай газар гаран өвс ургамал хайн иддэг. Гэвч үхсэн амьтны мах идэж буй мэдээлэл их байсан бөгөөд, 1997 оны 7 сард арманын сүрэг нь пала гөрөөс барьж идэж буй бичлэг авч чадсан болно. Мөн үхсэн эрээн тахь идэж байсан тухай бүртгэл бий. Гэхдээ бусад амьтад, тухайлбал үхэр дэгдээхэй идсэн баримт бий бөгөөд, мөн мах идэштэн амьтан ч өвс ургамал идэх явдал түгээмэл юм. Арманын гол идэш тэжээл нь өвс ургамал ба тэд өвсөн тэжээлт амьтанд тооцогддог.

Арманын нийллэг болон төрөлт усанд явагдана. Тэд 10-20-р сүрэглэн амьдрах ба эмэгчин нь 210-240 хоног хээлээ тээж голдуу 1, ховор тохиолдолд ихэр зулзага гаргана. Эрэгчин нь 5 нас, эмэгчин нь 4 нас хүрээд нийллэгт орох нас бие гүйцнэ. Дөнгөж төрсөн зулзага 25-45 кг, 127 см урт байна.

Армана 40-50 орчим насалдаг. Хамгийн урт тохиолдол нь Германы амьтны хүрээлэндэх эмэгчин армана 61 насалжээ.

Галлерей

засварлах


Гадаад холбоос

засварлах
  Commons: Hippopotamus – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Hippopotamus-тай холбоотой мэдээлэл байна.