Ардчилал
Ардчилал —
- шууд эсвэл төлөөллөөр ард олон төрийн учирт оролцох ба түүний тулд санал эрмэлзлэлээ чөлөөтэй илэрхийлэх эрх бүхий төрийн хэлбэр.[1][2]
- өргөн олны эрх ашгийг хангах аливаа хамт олон буюу байгууллагын арга барил[3]
- аливаа орон нутагт өөрсдийн амьдралд нөлөөлөх үйлийг иргэд, ард түмэн нь тэгш эрхтэйгээр шийдвэрлэх засаглал юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд нөлөөлөх улс төр, эдийн засаг, соёлын болон бусад амьдралын орчинд хэм хэмжээ, зүй тогтол, хууль, дүрэм, журмыг үүсгэх, сайжруулах, хэвшүүлэхэд хүмүүс чөлөөтэйгээр, тэгш оролцоно (мөн их, бага оролцох эрхтэй) гэсэн үг юм.
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
монгол кирилл. | ардчилал |
Бүрэн ардчилал 9.01–10 8.01–9 | Дутуу ардчилал 7.01–8 6.01–7 | Холимог дэглэм 5.01–6 4.01–5 | Дарангуйлал 3.01–4 2.01–3 0–2.00 | Мэдээлэлгүй |
Улс төрийн онолын хувьд өөр хоорондоо холбоо хамааралтай засаглалын хэлбэр, улс төрийн гүн ухаануудын цогц юм. Ардчиллын нэг үндсэн шинж нь чөлөөт сонгууль явагддаг явдал. Чөлөөт сонгууль явагдахын тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөтэй байдал, хууль ёсны дагуу удирдах зэрэг чадамжууд хэрэгтэй байдаг. Иймд эдгээр нь ч ардчиллын гол тулгуур шинжүүд болно. Дарангуйлал, улс төрийн асуудалд хөндлөнгөөс оролцох явдлыг цээрлэхийн тулд цэргийн хүчинг ард түмэн захирч зохиулах явдлыг мөн чухалчилдаг. Зарим орнуудад ардчилал нь тэнцүү эрх гэсэн зарчим дээр тулгуурладаг.
Нэр
засварлахАрдчиллын гадаад нэр нь демократ гэх ба энэ нь эртний грек хэлний "ард түмэн" (демос, δημος), "засаглал" (кратос, κρατος) гэсэн хоёр хэллэгээс гаралтай үг бөгөөд нийлээд "ард түмний засаглал" гэсэн утгатай болно.
Ардчиллыг олон янзаар тодорхойлдог. Тухайлбал ард түмнээс олгосон эрх мэдлийн хүрээнд ажиллах тєрийн хэлбэр, дээд эрх мэдлийг ард түмэнтэй хамтран эдлэх тєрийн тогтолцоо гэх мэтээр тодорхойлдог. Мєн ард түмний удирдлага гэсэн нэлээд нийтлэг тодорхойлолт байдаг юм.
Эртний гарал үүсэл
засварлахАрдчилалын талаарх ойлголт Эртний Грект улс төр, гүн ухааны бодол санаанаас гарал үүсэлтэй юм. Гүн ухаантан Плато монархи буюу нэг хүнээр удирдуулах, олигархи буюу цөөн тооны элит хэсгээр удирдуулах, тимархи буюу нэг үндэстэн нөгөөгөө удирдах засаглалын хэлбэрүүдийн эсрэг “төрөөр удирдуулах” системийг сөргүүлэн гаргаж иржээ. Хэдийгээр Афины ардчилал өнөөдөр олон газар шууд ардчилалын хэлбэрээр оршин байгаа боловч анхнаасаа хоёр үндсэн шинжийг агуулж байжээ. Нэгд: жирийн иргэдийг төр засаг, шүүхэд хувиарилан ажиллуулах, Хоёрт: нийт иргэдийн их хуралтай байх. Афины бүх иргэд их хуралд үг хэлэх, санал өгөх эрхээр хангагдан хот-улсын хуулийг баталдаг боловч эмэгтэйчүүд, боолууд эсвэл харъяалалгүй хүнд улс төрийн болон иргэний эрхийг эдлүүлдэггүй байлаа. 250000 оршин суугчдаас дунджаар 30000 нь иргэн гэсэн тодотголтой байв. Тэрхүү 30000-аас 5000 орчим нь нийтийн их хуралд нэг юмуу хэд хэдэн удаа тогтмол оролцдог байжээ. Афины төрийн ихэнх албан хаагчид томилогддог байсан ба зөвхөн генералууд болон зарим цөөн албан тушаалтнууд сонгогддог байсан байна.
Зарим үед олигархи хэмээн маргадаг ардчилал бүхий иргэншлийн хамгийн эртний жишээний нэг бол МЭӨ 6 дугаар зуун, Гаутама Буддаг төрөхөөс өмнө Эртний Энэтхэгийн бүгд найрамдах улсууд байсныг олж тогтоожээ. Эдгээр бүгд найрамдах улсуудыг Маха Жанападас хэмээн хэмээх бөгөөд Вайшали буюу одоогийн Энэтхэгийн Бихар нь дэлхийн хамгийн анхны бүгд найрамдах улс байж болох юм. Ардчилсан Сангха, Гана, Панчяатын системүүд тэдгээр бүгд найрамдах улсуудад хэрэглэгдэж байсан бөгөөд Панчяатын систем өнөөг хүртэл Энэтхэгийн суурингуудад хэрэглэгдсээр байна. МЭӨ 4-р зуун Аугаа Александрын төгсгөл үед Грекчүүд Сабаркаэ болон Самбастай төрүүд буюу одоогийн Пакистан, Афганистан улсуудын талаар “хаангүй боловч ардчилсан төрийн хэлбэртэй байсан” хэмээн бичиж үлдээжээ. Бүгд найрамдах Энэтхэг улс бол өдгөө дэлхийн томоохон ардчилсан улс билээ.
Ромын Бүгд Найрамдах Улсад сонгууль явуулдаг байсан ч олон тооны гадаадын оршин суугчид, боолууд, эмэгтэйчүүдийг оролцуулдаггүй байлаа. Баян чинээлэг хүмүүсийн санал илүү их жинтэй байсан ба бараг бүх дээд албан тушаалтнууд цөөн сурвалжит язгууртны гэр бүлээс гардаг байв.
Ардчилал нь Ироквой Холбоо зэрэг тодорхой овог, аймагт хэрэглэгдэж байжээ. Гэхдээ Ироквойн Холбоонд тодорхой омгуудийн эрэгтэйчүүдээс л удирдагчид нь тодордог байсан. Зөвхөн тухайн омгуудийн хамгийн настай эмэгтэйчүүд удирдагчдыг сонгох болон огцруулахад санал өгөх эрх эдэлдэг байсан ба ихэнх хүмүүсийг энэ үйл явцад оролцуулдаггүй байв. Нэгэн сонирхолтой зүйл бол шийдвэр гаргахдаа санал хурааж олонхын дэмжлэгийг авдаггүй харин удирдагчдын зөвшилцөлөөр асуудлыг шийддэг байжээ.
Дундад зуун
засварлахДундад зууны үеийн Швейцари, Тиролын улсууд, Скандинавын Тингс, Славяны Вече, дундад зууны эхэн үеийн Ирландын туата систем, дундад зууны Италийн Венеци зэрэг тодорхой хот-улсууд, Исландын Алтинг, Польш-Литвын Холбоо, Бенгалын Гопала болон 16 дугаар зууны үеийн Япон дахь өөртөө засах эрх бүхий худалдааны хот Сакай зэрэг газруудад ихэнхдээ хүн амын цөөнх оролцсон сонгууль явуулах эсвэл хурал зохион байгуулдаг янз бүрийн системүүд оршин байжээ. Эдгээр системүүд ихэнхдээ цөөнхийн оролцоогоор хязгаарлагдаж байсан тул магадгүй олигархи хэв шинжийг агуулсан байж болох талтай. Дундад зууны үеийн ихэнх бүс нутгууд лам хувраг буюу шашныхан эсвэл феодалын сурвалжит ноёдоор удирдуулж байлаа.
Английн парламент нь Магна Картад хаадын эрх мэдлийг хязгаарлан бичигдсэнээр үүсжээ. 1265 онд Англид Де Монтфортын Парламент хэмээх анхны парламент сонгогджээ. 1780 оны үед парламент хүн амын 3 хувиас бага хэсгийн саналаар сонгогдож байсан ба ялзарсан хотууд гэх зэрэг бэрхшээлтэй олон асуудалтай байв. Парламентын сонгуулийг хаан өөрийн үзэмжээр буюу ихэнхдээ түүнд мөнгө хэрэгтэй болсон үед зарладаг эрхтэй байсан. 1688 оныДуурьсгалт Хувьсгалын дараа буюу 1689 онд парламентын нөлөөг ихэсгэж тодорхой эрхүүдийг зааж өгсөн Английн Эрхийн тухай Хуулийн төсөл хүчин төгөлдөр батлагджээ. Эдгээр эрхүүд алгуур нэмэгдсээр эзэн хаан бэлэг тэмдгийн удирдагч болтол нь парламент илүү эрх мэдэлтэй болж чадсан.
18, 19-р зуун
засварлахХэдийгээр Америкийн Нэгдсэн Улсыг үндэслэгч эцгүүд ардчилал гэдгийг тодорхойлоогүй ч тэд жам ёсны эрх чөлөө, тэгш эрхийн зарчмуудын үндсэн дээр анхны чөлөөт ардчилалын үндэс суурийг тавьсан билээ. 1788 онд батлагдсан АНУ-ын Үндсэн хууль нь сонгуулиар бий болсон төр иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаагаар хангаж өгсөн. Гэхдээ л 1776 оноос өмнөх колоничлолын үед зөвхөн хувийн өмчтэй дунд эргэм насны цагаан арьст хүмүүс санал өгч байсан бол Африкаас авч ирсэн боолууд, чөлөөт хар арьстнууд, эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх байсангүй. Америкийн хил хязгаараас ардчилал хэмээх улс төр, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй тэгш эрх бүхий амьдралын арга зам бий болжээ. Гэхдээ энэхүү хил хязгаар нь Канад, Австрали эсвэл Орост илүү их ардчилалыг түгээж чадаагүй. 1840 оны үе гэхэд бараг бүх өмчийн хязгаарлалтууд төгсгөл болж үндэсний, мужийн, орон нутгийн албан хаагчдыг сонгох сонгуулийн ирц дунджаар 60-80 хувьд хүрч бараг бүх цагаан арьстнууд санал өгдөг болжээ. Энэ систем Жефферсоны Ардчилалаас Жексоны Ардчилал гэх мэтчилэн цаашид улам хувьсан хөгжсөөр байна. 1860-аад оны төгсгөл буюу Иргэний дайны дараахь Сэргээн босголтын үед эрх чөлөөтэй болсон боолууд иргэн болж сонгуулийн эрхээр /зөвхөн эрчүүд нь/ хангагдсан.
1789 оны Францын Хувьсгал Иргэн ба Хүний эрхийн тунхаглалыг баталсан бөгөөд богино хугацаанд оршин тогтносон ч Үндэсний Чуулган бүх эрчүүдийн саналаар сонгогдож байжээ.
Чөлөөт ардчилалын тогтолцоонууд 19-р зууны сүүл үе хүртэл цөөн байсан ба богино хугацаанд оршин тогтнож байв.
20-р зуун
засварлахЭдийн засгийн нөхцөл байдал, колоний задрал, хувьсгал, дайн зэрэг олон янзын хүчин зүйлийн үр дүнд чөлөөт ардчилал руу хийх 20-р зууны шилжилт амжилттай “ардчилалын давалгаанууд” болсон. Дэлхийн I дайн болон Оттомэн, Австри-Унгарын эзэнт гүрний задрал Европт олон шинэ үндэстэн улсуудыг үүсгэсэн ба ихэнх нь нэр төдий ардчилалтай байв. 1920-иод он гэхэд ардчилал хөгжин цэцэглэж эхэлсэн боловч Их хямрал түүний нэр хүндийг унагаснаар Ази, Латин Америк, Европын ихэнх улсууд дарангуйлал буюу хүчтэй хүнээр удирдуулах засаглал руу эргэн орсон. Фашизм болон дарангуйлалын засаглал Нацист Герман, Итали, Испани, Португаль, Япон, Куба, Бразил, Балкан болон Балтийн орнуудад цэцэглэн хөгжсөн. Үүнтэй зэрэгцэн Зөвлөлт Холбоот Улсад Сталины дэглэм 1930 оноос “Дарангуйлагчийн эрин үе”ийг бий болгов.
Дэлхий II дайн баруун Европт энэхүү хандлагыг эсрэгээр нь эргүүлж орхив. Германд эзлэгдсэн Америк, Британи, Францын эзэмшлүүд, Австри, Итали болон Японд эзлэгдсэн орнууд дахь амжилттай ардчилсан үйл явцууд дэглэмийн өөрчлөлтийн цаашдын онолын загварууд болж чадсан. Гэхдээ Герман дахь Зөвлөлтийн эзэмшил, Зүүн Европын ихэнх нутаг ардчилсан бус Зөвлөлтийн эвсэлийн нөлөөнд үлдсэн юм. Колоний задралын дараахь дайн нь нэр төдий ардчилсан үндсэн хуультай шинэ тусгаар улсуудыг бий болгосон. Дэлхий II дайны дараахь арван жилд барууны ардчилсан ихэнх орнууд холимог эдийн засаг, улс төрийн намууд, сонгогчдынхоо ерөнхий зөвшилцлийг тусгасан халамжит төрийг хөгжүүлэв. 1950, 1960-аад оны үед Коммунист болон барууны орнуудын хоёулангийнх нь эдийн засгийн өсөлт өндөр байсан боловч төрийн хяналт бүхий эдийн засаг дараа нь уналтанд орсон билээ. 1960-аад он гэхэд үндэстэн-улсуудын дийлэнх олонхи нь нэр төдий ардчилсан бөгөөд тэдгээрт дэлхийн хүн амын олонхи амьдран суудаг ч ялангуяа коммунист болон колони байсан орнуудад хуурамч сонгууль явагддаг байв. Ардчилалд шилжих үйл явцын давалгаа нь олон оронд жинхэнэ чөлөөт ардчилалд хүрэх чухал үр дүнг авчирсан. 1974 онд Испани, Португали, 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхээр Өмнөд Африкийн цэргийн дарангуйлалтай нэлээд хэдэн орон, 1983 онд Аргентин, 1984 онд Урагвай, Боливи, 1985 онд Бразили, 1990 –ээд оны эхээр Чили зэрэг улсууд иргэний засаглал руу эргэж орсон. Энэ үйл явц 1980-аад оны сүүлчээр Зүүн болон Өмнөд Азийн улсуудад давтагдсан билээ. 1980-аад оны эдийн засгийн сулралтай хамт коммунист дарлал, хавчлагад дургүйцсэн уур амьсгал Зөвлөлт Холбоот Улсын задралын эхийг тавин Хүйтэн дайныг төгсгөж Зүүний эвсэлийг ардчилал, чөлөөт нийгэм рүү хөтөлсөн. Ардчилал руу хамгийн амжилттай шилжилт хийсэн нь газар зүйн болон соёлын хувьд ойролцоо Зүүн Европын орнууд бөгөөд тэд одоо Европын Холбооны гишүүн улсууд болцгоосон билээ. 1990-ээд оны үед Африкийн ялангуяа Өмнөд Африк чөлөөт хандлага түгэн дэлгэрсэн. Чөлөөт нийгэм рүү шилжих оролдлог хийж байгаа сүүлийн үеийн жишээнд 1998 оны Индонезийн хувьсгал, Югослав дахь Бульдозорын Хувьсгал, Гүржийн Сарнайн хувьсгал, Украйны Улбар шарын хувьсгал, Ливаны Седарын хувьсгал, Киргизстаны Алтан зулын хувьсгал зэргийг багтааж болно. Чөлөөт тогтолцоо бүхий олон орон ямар нэг зогсолт, завсарлагагүй урагш өсөн хөгжсөөр байгаа билээ. Одоогоор 121 орныг ардчилсан гэж үздэг. Чөлөөт ардчилсан үндэстэн-улсууд хүний нийгэмийн түгээмэл хэм хэмжээ болон ирээдүйд үргэлжлэх хандлагатай байсаар байна. Францис Фукаяамагийн Түүхий Төгсгөлд маргаантай онолын таамаглал дэвшүүлсэн байдаг. Эдгээр онолуудыг чөлөөт ардчилалаас ардчилалын дараа үе рүү орох хувьсалаас эмээгчид болон чөлөөт бус ардчилал нэмэгдэнэ гэж үздэг хүмүүс шүүмжлэлтэй ханддаг.
Төлөөллийн ардчилал
засварлахИргэд зохих хөтөлбөрийг биелүүлэх үүрэг бүхий албан тушаалтныг сонгож түүгээр дамжуулан засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр. Төлөөлөлийн ардчилал нь ард түмнийг өөрсдийг нь төлөөлөх төрийн албан хаагчдыг сонгох үйл явцыг багтаадаг. Хамгийн их нийтлэг арга хэрэгсэл бол олонхи эсвэл харьцангуй олон санал авсан нэр дэвшигчийг сонгох үйл явц юм. Төлөөлөгчид нь тухайн нэг тойргоос /сонгуулийн тойрог/ эсвэл нийт сонгогчдын саналыг хувь тэнцүүлэн тооцсон системээр сонгогдохоос гадна энэ хоёрыг аль алиныг нь багтаасан холимог хувилбарыг мөн хэрэглэж болно. Төлөөллийн ардчилал бүхий зарим оронд шууд ардчиллын шинжийг агуулсан тухайлбал бүх нийтийн санал асуулгаар төлөөлөгчдөө сонгодог. Төлөөллийн ардчиллын нэг шинж нь ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид нь тэдний ашиг сонирхлын төлөө ажиллахаас гадна өөрсдийн хувийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хадгалж байдаг.
Парламентын ардчилал
засварлахДарангуйлалийн зарлиг бүхий “ерөнхийлөгчийн удирдлагаас” өөрөөр парламент нь засгийн газраа томилдог орныг Парламентын ардчилалтай гэж үздэг. Ард түмнээс сонгогдсон хууль тогтоох эрхтэй парламентад харилцан хяналт, тэнцвэртэй байдал хадгалагдах ба парламентын ардчилал бүхий засгийн газар нь гүйцэтгэх засаглал буюу яамдын төлөөлөлөөр эрхээ хэрэгжүүлдэг.
Чөлөөт ардчилал
засварлахЧөлөөт ардчилал бол сонгогдсон төлөөлөгчид нь шийдвэр гаргах эрх мэдлийг эдлэн хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахыг тодотгож, цөөнхийн эрхийн эсрэг олонхын хүсэл зоригийг хязгаарласан үндсэн хуультай, хууль ёсыг эрхэмлэсэн төлөөллийн ардчиллын нэг хэлбэр мөн.
Шууд ардчилал
засварлахИргэд сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтнаар дамжуулалгүй нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрсдөө биеэр оролцдог. Шууд ардчилал бол төлөөлөгчид эсвэл завсрын ямар нэг дамжлагагүйгээр иргэд шийдвэр гаргах үйл явцад биечлэн оролцдог улс төрийн систем юм. Чөлөөт ардчиллыг дэмжигчид ардчилал бол дэг журам /санал өгөх гэх мэт/ гэхээсээ илүү чухал зүйл гэж маргадаг. Ихэнх шууд ардчилал өнөө үед нэлээд сул бүтэцтэй бөгөөд ихэнхдээ хот улс болон харьцангуй жижиг нийгэмлэгүүдийн хувьд оршин байдаг. Гэхдээ ард нийтийн санал асуулга хэлбэрээр тухайлбал Калифорни мужид 20 сая гаруй хүн буюу маш өргөн хүрээг хамарсан шууд ардчиллын хэлбэрийг ашигласан байна. Швейцари улсад 5 сая сонгогчид бүх нийтийн санал асуулгаар жилд хоёроос дөрвөн удаа өргөх бичиг санаачилах шийдвэр гаргадаг. Шууд ардчиллын арга хэрэгсэлүүд засаг захиргааны доод нэгжүүдэд сайтар тогтсон байдаг.
Социалист ардчилал
засварлахСоциализмд ардчилалын талаарх хэд хэдэн үзэл бодол байдаг. Нийгмийн ардчилал, ардчилсан социализм болон пролетарийн дарангуйлал /ихэнхдээ Зөвлөлтийн ардчилалаар туршигдсан/ зэрэг жишээг дурдаж болох юм. Олон ардчилсан социалистууд болон нийгмийн ардчилагчид оролцооны ардчилал, ажлын байрны ардчилалыг төлөөллийн ардчилалтай хосолсон хэлбэртэй байж болно гэдэгт итгэдэг.
Марксист ортодоксд парламентын ардчилалыг ихэнхдээ төвлөрсөн бүтэцтэй байдаг хэмээн үзэж чөлөөт ардчилалыг өштөн дайсан мэт эсэргүүцдэг. Учир нь зөвлөлүүд гэж заримдаа нэрлэгддэг коммуний системээр дамжуулан шууд ардчилалыг хэрэгжүүлнэ хэмээн итгэдэг Марксист, Ленинч болон Тройцкистүүд капитализм дахь улс төрийн элитизмыг шахан зайлуулах шаардлагатай гэж үздэг. Энэхүү систем нь өөрийгөө ажлын байрны ардчилалаас эхтэй ардчилалын зөвлөл хэмээн тунхагладаг.
Үүний жишээнүүд нь:
- Социал ардчилал - Капитализмаас бага багаар, энх тайвны замаар социализм руу шилжих бодлоготой улс төрийн үзэл суртал
- Ардчилсан социализм - Эдийн засгийг социализмаар, удирдлагаа ардчиллаар хэрэгжүүлдэг
- Пролетариатын дарангуйлал - Капиталист нийгэм коммунизм рүү шилжих явцны түр зуурын байдал. Энэ үед пролетариат буюу ажилчин анги засгийн эрхийг түр барьж тухайн үеийнх нь улс төрийн системийг орлож үгүй болгоно.
Анархист ардчилал
засварлахАнархизм гэдэг нь ердийн засаглалыг эсэргүүцдэг улс төрийн философи. Анархист үзлийг дэмжигчид нь голдуу шууд ардчилалыг дэмждэг бөгөөд улмаар анархист ардчилал нь үүний хэлбэр болдог.
Эмх замбараагүй ардчилагчдын хүлээн зөвшөөрдөг цорын ганц ардчилалын хэлбэр бол шууд ардчилал юм. Зарим Анархист ардчилагчид шууд ардчилалын эсрэг байдаг. Пиер-Йосиф Праудон шууд ардчилалын зөвшөөрч болох цорын ганц хэлбэр бол хэдийгээр санал нэгтэй баталсан боловч олонхын шийдвэр цөөнхтэй ямар ч холбоогүй байх үе юм гэж мэтгэдэг. Гэхдээ анархи-коммунист Марей Бүүкхин ардчилалын эсрэг байдаг хувь анархистуудад шүүмжлэлтэй ханддаг бөгөөд "олонхын засаглал" анархизмтай нийцнэ гэж хэлсэн байдаг. Зарим анархи-коммунистууд шууд ардчилалын олонхын засаглалын эсрэг байдаг ба шууд ардчилалын талаарх Праудоны байр суурьтай төстэйгээр зөвшилцлийн ардчилалын хэлбэр болох олонхигүй засаглал нь хувь хүний эрх чөлөөнд саад хийдэг гэж үздэг.
Ироквойн ардчилал
засварлахАмерикийн индиануудын бүлгүүдийо нэг болох Ироквой нийгмийн хэрэглэж байсан ардчиллын хэлбэр. Америкийн төлөөллийн ардчилалд нөлөө болсон гэдэг Сонгуулигүй ардчилал Сонгууль явуулахгүйгээр олон хүмүүсийн дундаас хэн нэгнийг санаандгүйгээр сонгох. Сонгогдсон хүнээс илүү нийтийн эрх ашгийг бодсон байна хэмээх үзлээс хамааралтай
Ироквойн нийгэмд төлөөллийн ардчилалын хэлбэр оршин байжээ. Ироквойн засаглал, хуулийн талаар Бенжамин Франклин болон Томас Жефферсон нар ярилцдаг байв. Учир тэдгээр хүмүүс энэ нь Америкийн төлөөллийн ардчиллыг бий болгоход нөлөөтэй гэж үзсэн. Гэхдээ мульткултуризмыг эсэргүүцдэг эрдэмтэд тэрхүү нөлөө байсан эсвэл аугаа хувь нэмэр оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй.
Сугалаат ардчилал
засварлахЗаримдаа "сонгуульгүй ардчилал" хэмээн нэрлэгддэг сугалаат ардчилал нь шийдвэр гаргагчдыг санамсаргүй байдлаар сугалан сонгох үйл явц юм. Үүний гол санаа нь сонгож авсан хүмүүс ихээхэн олон хүний ашиг сонирхол, үзэл бодлыг төлөөлөх бөгөөд сонгуулиар гарч ирсэн албан хаагчдаас илүү үнэнч шударга, аль нэг талыг барихгүй байж чадна гэж үздэгт оршино. Энэхүү арга нь Афины ардчилалд өргөн дэлгэр хэрэглэгдэж байсан ба орчин үед шүүгчийг сонгох үйл явцад ашигласаар байгаа билээ. Энэ нь нийтэд түгээмлээр зөвшөөрөгдөггүй бөгөөд сонгуульгүй "ардчилал" гэгддэг.
Зөвшилцлийн ардчилал
засварлахЗөвхөн сонгуульд ялснаар бус ихэнх хүмүүс үүнд зөвшөөрсний дараа л хүчинтэй болдог
Зөвшилцлийн ардчилал нь ардчилсан олонхи гэхээсээ илүү зөвшилцлийн төрөл бүрийн төвшингүүдийг шаарддаг. Энэ нь үндсэндээ олонхын засаглал зонхилох байдлаа цөөнхийн эрхийг хамгаалахыг чармайдаг хэлбэр юм.
Аристотель
засварлахАристотель нэг (монархи/тирану буюу өдгөөгийн автократ) болон цөөн (олигархи/аристократ) хүнээр удирдуулахын эсрэг (ардчилал/төр) олонхиороо удирдуулах ёсыг сөргүүлэн тавьжээ. Тэрээр аль ч систем сайн, муу талтай гэж үзсэн.
Үзэл баримтлалууд
засварлахУлс төрийн онолчдын дунд ардчилалын талаарх олон үзэл баримтлал байдаг.
Иргэдийнхээ давуу талыг эрхэмлэн үзэж нийгмийн ямар бодлогыг батлан хэрэгжүүлэх вэ гэдэг дээр тэднийг хамтад нь нэгтгэдэг ардчилсан үйл явцыг нэгтгэх ардчилал гэж үздэг. Энэхүү үзэл бодлоор ардчилсан оролцоо нь юуны өмнө сонгуульд анхаарлаа хандуулах ба ихэнхийн саналыг авсан бодлого хэрэгждэг. Үүний талаар нэлээд ялгаатай хувилбарууд байдаг. Үүнд:
Иргэд сонгууль хооронд засаглах эрхийг улс төрийн манлайлагчдын багт өгдөг төрийн нэгэн системийг хамгийн бага ардчилал хэмээдэг. Энэхүү хамгийн бага ардчилалтай байх үзэл баримтлал нь иргэдийг "засаглах" ёсгүй тэгээд ч чадахгүй тухайлбал тэдэнд ихэнх асуудлын талаар сайтар бодож боловсруулсан тодорхой үзэл баримтлал байдаггүй гэж үздэг. Жосеп Шүмпэтэр "Капитализм, Социализм ба Ардчилал" хэмээх нэлээд алдартай номондоо энэ үзэл бодлын талаар бичсэн байдаг. Хамгийн бага ардчилалын орчин үеийн үзэл бодлын талаар өгүүлэгчдэд Уилъяам Рикер, Адам Прзевоски болон Ричард Пошэр нар багтдаг.
Шууд ардчилал нь нөгөө талаараа иргэд ямар нэг төлөөлөлөгчөөр дамжуулалгүй өөрсдөө хууль болон бодлого боловсруулах үйл явцад шууд оролцох явдал юм. Шууд ардчилалыг өмгөөлөн хамгаалагчид энэхүү үзэл бодлын дэмжсэн олон төрлийн шалтгаануудыг санал болгодог. Улс төрийн идэвхтэнгүүд олон нийтийн оролцоотойгоор хүчирхэг элит хэсгийг хянах, иргэдийг гэгээрүүлэн нийгэмшүүлэхэд өөрсдийгөө ихээхэн үнэ цэнэтэй гэж үздэг. Хамгийн чухал зүйл нь иргэд хууль, бодлогын талаар шууд шийдвэр гаргаагүйгүй л бол тэд үнэндээ өөрсдөө засагладаггүйд байгаа юм.
Төр бол тал нь түүний баруун гар, нөгөө тал нь зүүн гар болох дундаж иргэдийн үзэл бодолд ойр хууль, бодлогыг гаргах хандлагатай болно. Энэ нь санал авахаар өрсөлдөж буй ямар нэг хариуцлага хүлээдэггүй, хувийн сонирхол бүхий элит хэсгийг төлөөлж байвал үнэндээ хүссэн үр дүн биш билээ. Даунс хэмээх судлаач үзэл суртал бүхий улс төрийн намуудыг хувь хүн ба төр хооронд зуучийн үүрэг хүлээхийг санал болгодог. Антони Даунс энэ талаарх өөрийн үзэл бодлоо 1957 онд хэвлэгдсэн "Ардчилал дахь Эдийн засгийн онол" номондоо дурджээ.
Роберт Дол хамт олноос гаргах шийдвэрүүдийг өөр хооронд нь холбон нэгтгэх үед улс төрийн нийгэмлэгийн хувь хүмүүс өөрсдийн сонирхлоо илэрхийлэн хэлэлцэх тэгш эрхээр хангагдсан байдаг нь ардчилалын суурь зарчим мөн гэжээ. Гэхдээ хамт олны шийдвэрт нийт ард нийтээрээ бүгд сэтгэл хангалуун байх шаардлагагүй хэмээдэг. Тэрээр ардчилалыг хөхүүлэн дэмждэг төрийн тодорхой цогц байгууллагууд, дэг журмууд бүхий нийгмийн тухай полиархи хэмээх нэр томъёог хэрэглэжээ. Эдгээр байгууллагуудын нэн тэргүүнд авч үзэх ёстой зүйл нь нийгэмд чиглэсэн төрийн бүхий л эсвэл дийлэнхийн бодлогыг хэрэгжүүлэх төлөөлөгчдийг гаргаж ирдэг чөлөөт, нээлттэй, ээлжит сонгууль юм. Гэхдээ эдгээр полиархи дэг журмууд бүрэн ардчилалыг бий болгохгүй байж магад. Тухайлбал: ядуурал нь тэр бүр хүмүүсийн улс төрийн оролцоог хангахгүй саад болдог. Чинээлэг хүмүүс илүү нөлөөтэй учир сурталчилгааны ажлын санхүүжилтын шинэтгэл хийхийн эсрэг байдаг гэж зарим нь үздэг. Мөн сонгогчдын олонхи нь бодлого гарган шийдвэрлэж байгаа нь нийт ард иргэдийн олонхын эсрэг байдаг хэмээн зарим нь шүүмжилдэг.
Ардчилал бол хэлэлцүүлэгт үндэслэгдсэн төр гэсэн санаандХэлэлцүүлгийн ардчилал тулгуурладаг. Бүх иргэдээр хүлээн зөвшөөрөгдсөн шалтгааны улмаас хууль, дэг журам тогтох ёстой гэж хэлэлцүүлгийн ардчилагчид үздэг. Удирдагчид, иргэд өөрсдийн санаа бодлоо солилцон, харилцан нэгийгээ сонсож, үндэслэлээ гаргадаг улс төрийн нэг л тавцан байх ёстой гэдэг.
Нийгэмд шударга бус болон шатлан захирах ёс оршин байдаг гэсэн үзэл санаанд радикал ардчилал үндэслэгддэг. Ардчилалын үүрэг бол үгүйсгэл, ялгаатай байдал, үзэл бодлын зөрчлийг хүлээн зөвшөөрсөн харилцааг ил тод байлгахад оршино.
"Ардчилал" ба "Бүгд Найрамдах засаг"
засварлах18-р зууны үед ялангуяа Нэгдсэн Улсыг Үндэслэгч эцгүүдийн ажил хэргийг хэлэлцэж байхад "ардчилал" хэмээх үг туйлын тэгш ёстой холбоотойгоор хэрэглэгдэж байсан ба өнөө үед бидний хэлдэг шууд ардчилалаар ихэнхдээ тодорхойлогдож байв. Тухайн түүхэн ижил утгаараа "бүгд найрамдах улс" хэмээх үгийг мөн ашиглаж байсан ба өнөөгийн бидний ярьдаг төлөөлөлийн ардчилалтай адил хэрэглэгдэж байжээ. Тухайлбал Жеймс Мэдисон Холбооны Хуудас 10д үндсэн хуульт бүгд найрамдах засаглал нь ардчилалаас дээгүүр олонхиос хувь хүнийг хамгаална гэж үзжээ. Мэдисон шууд ардчилал ба төлөөллийн ардчилалын хоорондын ялгааг тогтоохоор эрэл хайгуул хийж байсан боловч "ардчилал", "бүгд найрамдах засаг" гэсэн үгнүүдийг хэрэглэхэд үндсэн ялгаа байхгүй гэж тогтсон байна.
Орчин үеийн баруун орнуудад шууд эсвэл төлөөлөлөөр дамжуулан ард түмнээс сонгогдсон засгийг "ардчилал" гэсэн утгаар хэрэглэдэг. "Бүгд найрамдах засаг" хэмээх нэр томъёонд олон янзын утга агуулагддаг боловч өнөө үед засгийн газрын тэргүүн ерөнхий сайд нь төлөөллийн ардчиллаар сонгогддог, төрийн тэргүүн нь удам дамжсан эзэн хаантай улс орнуудын эсрэг төрийн тэргүүн нь хязгаарлагдмал хугацаагаар сонгогддог ерөнхийлөгчтэй байх явдлыг сөргүүлэн тавьж хэрэглэдэг. Тиймээс уг нэр томъёог БНАГУ, ЗСБНХУ зэрэг зарим улс орнууд урьд өмнөх хэрэглээнээс нь тэс өөрөөр ашиглаж байсан.
АНУ-ын үндсэн хуулинд "Бид бол ард түмэн..." хэмээн эрх мэдэл ард түмнээс гаралтай гэж зааж өгсөн байдаг. Үндсэн хуульт бүгд найрамдах улсыг цэвэр ардчилалаас ялгаатай гэж үздэг хэдий ч АНУ-ын иргэд олонхиор бус хуульт ёсоор удирдуулдаг. Үндсэн хуульт бүгд найрамдах улсууд хүн амын олонхын эрх мэдлийг хянаснаар олонхын дарангуйлалаас цөөнхийг хамгаалан мобократ аюулыг арилгах чармайлт гаргадаг. Хэрэв хувь хүний эрх байхгүй бол олонхын эрх оршин тогтнохгүй гэж Томас Жефферсон хэлжээ. Ард түмний олонхын эрх мэдэл нь хүний жам ёсны салшгүй эрхийг үгүйсгэх эрх мэдэлтэй болж буй засгийн газар эсвэл олон нийтийн санал авах гэхээсээ илүү үндсэн хуулиар хязгаарлагдсан эрх мэдлийн хүрээнд засаглахаар сонгогдсон төлөөлөгчдийн эрх мэдлээр хянагддаг. Түүнчлэн сонгогдсон төлөөлөгчдийн эрх мэдэл нь үндсэн хуулиар өөрчлөлт оруулахад маш хэцүү гүйцэтгэх, шүүн таслах, хууль тогтоох эрх мэдлийг аливаа хүн авахын эсрэг хорио тогтоосноор хянагдана. Үндсэн хуульт бүгд найрамдах засаг бол "хүний бус хуулийн засаг" хэмээн Жон Адамс тодорхойлжээ.
АНУ-ын Үндсэн Хууль-ийг анхлан бичигчид олонхын засаглал нь хувь хүний эрх чөлөө, чөлөөт байдлыг шахан хавчих аюултайг ухамсарлан ойлгож онцгойлон авч үзсэн байдаг. Тэд АНУ-ын Хүний эрхийн хууль болон Үндсэн хуулийн хүрээнд байгуулах төрийн байгууллагуудад болгоомжтой хандсан. Тэд олонхын засаглалын шилдэг бүрдэл хэсэг гэж итгэж байсан зүйлүүдээ хадгалж байсан. Гэхдээ тэд үндсэн хуулиар хамгаалагдсан хувь хүний эрх чөлөөт байдал, холбооны улсын бүтэц, эрх мэдлийн тусгаарлалт зэрэгт зөөлөн хандаж байв. Жам ёсны салшгүй эрхүүд гэдэг нь татгалзаж үл болох, хүний хүчин зүйлээр олгогддоггүй хүний эрхүүдийн цогц хэмээн үздэг. АНУ-ын Үндсэн хууль нь хэдий олонхын удирдлагатай ч төр эрх мэдлээ хэтрүүлэх явдлаас иргэдийн жам ёсны салшгүй эрхийг хамгаалахаар бичигдсэн. Жам ёсны салшгүй эрхүүд бол төрөөс олгогдсон бус байгалиас заяагдсан.
Үндсэн хуульт хаант засаг ба дээд танхимууд
засварлахАмерик, Францын хувьсгалын дараахан хяналтгүй олонхын засгийг хязгаарлахын тулд ардчилал нь насан туршдаа хаах албан тушаалтай эсвэл гавъяа шагнал бүхий элит хэсгийн дээд танхим, хязгаарлагдмал боловч бодит эрх мэдэл бүхий үндсэн хуульт эзэн хаантай байх эсэх нь нээлттэй асуулт байлаа. Британи, Нидерланд, Бельги, Скандинавын, Япон зэрэг зарим орнууд хязгаарлагдмал ер нь бэлэг тэмдгийн үүрэг бүхий үндсэн хуульт хаант засаглалтай болсон юм. Египет, Австри, Герман, Орос, Хятад, Франц, АНУ, зэрэг ихэнх орнууд эзэн хаант ёсыг язгууртны системтэй нь хамт халсан билээ.
Ардчилалын талаарх орчин үеийн шүүмжлэлүүд үндсэндээ анархистууд, монархистууд, фашистууд болон теократуудаас гардаг. Ардчилалын тодорхой хэлбэрүүдийн талаар мэтгэлцээн хийх бол чөлөөт ардчилал, шууд ардчилал, полиархи болон сугалаат ардчилал зэрэг өгүүллүүдийг хараарай.
Европын Холбооны Сайд нарын Зөвлөлийн шийдвэр гаргах зарчмын аргыг тогтоосон Ромын олон улсын гэрээгээр олонхиор зөвшөөрөгдсөн санал хураалтыг боловсруулжээ. Энэхүү систем нь гишүүн орнуудынхаа хүн амтай уялдуулан саналыг хувиарилдаг боловч жижиг улсуудад таатай жигнэсэн аргыг хэрэглэдэг. Энэ нь төлөөллийн ардчилалын нэг хэлбэр боловч Зөвлөлийн төлөөлөгчид шууд сонгогдохоосоо илүүтэйгээр томилогдож болдог. Олон улсын байгууллага адил зарим төлөөлөгчид ард түмнийг гэхээсээ илүү төр улсыг ардчилалын зарчмаар төлөөлөн суудаг.
Европын Парламентын гишүүд нийтийн ардчилсан санал хураалтаар шууд сонгогддог бөгөөд үндэстэн дамнасан ардчилсан институци адил оршин байдаг.
Нийгмийн бусад хамт олон, байгууллагуудыг удирдахад төлөөллийн, санал хураалтын ардчилсан зарчим болон механизмуудыг мөн хэрэглэдэг.
- Олон Төрийн бус байгууллага санал хураалтаар удирдлагаа сонгож бодлогоо тодорхойлдог - Бизнесийн байгууллага, корпорациуд өмчлөгч бүрийнхээ эзэмшдэг хувьцааны тоогоор жигнэсэн санал хураалтаар өөрсдийн удирдах зөвлөлөө сонгодог - Ихэнх Үйлдвэрчний Эвлэлүүд ардчилсан сонгуулиар өөрсдийн удирдлагаа сонгодог - Хоршоололууд өөрсдийн худалдан авагчид эсвэл ажилчдынхаа ардчилсан хяналтанд байдаг
Ардчиллын тухай хэлсэн үгс
засварлах- Ардчилал бол …хэлэлцээрээр явагддаг засаглал юм.
- Democracy...is government by discussion.
- Жон Стуарт Милл, On Liberty
- Ардчилал бол хүмүүсийг зохих хэмжээнээс нь илүүгүй байдлаар захирах явдлыг баталгаажуулдаг систем юм.
- Democracy is a system ensuring that the people are governed no better than they deserve.
- Ардчилал бол ард түмний засаглал, иргэдээр хянуулж, олонхын төлөө оршдог
- Democracy is the government of the people, by the people and for the people.
- Ардчиллын эсрэг хамгийн бат асуудал бол жирийн сонгогчтой хийсэн таван минутын яриа юм.
- The strongest argument against democracy is a five minute discussion with the average voter.
- Бусад туршигдаж байсан засаглалуудыг эс тооцвол ардчилал бол хамгийн муу төрлийн засаглал юм.
- Democracy is the worst form of government, except all the others that have been tried.
- Уинстон Черчилль ‘Many forms of Government have been tried, and will be tried in this world of sin and woe. No one pretends that democracy is perfect or all-wise. Indeed it has been said that democracy is the worst form of Government except for all those other forms that have been tried from time to time.…’ Winston S Churchill, 11 November 1947
- https://www.winstonchurchill.org/resources/quotes/the-worst-form-of-government/
- Ардчилал бол өшөөгөө авах хамгийн дөт арга
- Democracy is the best revenge.
Эх сурвалж
засварлах- ↑ Монгол хэлний толь. 188-р тал
- ↑ Монгол хэлний товч тайлбар толь. 51-р тал
- ↑ Монгол хэлний товч тайлбар толь. 51-р тал
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 4.4 4.5 "Ардчилал (Baabarpedia)". Internet Archive. 2008-03-05. Эх сурвалжаас архивласан огноо 2008-03-05. Татаж авсан: 2022-10-27.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link)