Аракар уул
Аракар уул | ||
---|---|---|
Сансраас авсан зураг (2003 он) | ||
Үнэмлэхүй өндөр | 6082 м | |
Байрлал | Аргентин | |
Нуруу | Андын нуруу | |
Солбицол | 24° 15′ 0″ Ө, 67° 46′ 0″ Б | |
| ||
Төрөл | Давхаргат галт уул |
Аракар уул нь Аргентин улсын баруун хойд хэсэгт, Аргентин-Чили хоёр улсын хил дээр оршдог давхаргат галт уул. Энэ уул нь Атакамагийн цөлөөс зүүн зүгт, Пуны де Атакама өндөрлөгийн хаяанд оршино.
Оргилын тогоо нь 1-1.5 километр хүртэл диаметртэй бөгөөд тогоон дотор нь нэгэн жижигхэн нууртай. Галт уул нь Плиоцен эриний үед явагдсан гурван удаагийн галт уулын дэлбэрэлтийн үеэр үүссэн аж. 1993 оны гуравдугаар сарын 28-нд тэсрэлтээс үүссэн үнсэн үүлийг ойролцоогоор 50 километрийн зайтай орших Толар Гранде тосгоноос харсан тухай мэдээлэл байдаг. Гэвч үүнийг өнөөдөр хүртэл тэсрэлтийн улмаас үүссэн үү эсвэл солирын улмаас гарсан уу гэдгийг тогтоож чадаагүй байгаа юм.