Анри Пуанкарэ
Жюль Анри Пуанкарэ (франц. Jules Henri Poincaré; 1854 оны 4-р сарын 29-нд Францын Нанси хотод төрсөн—1912 оны 7-р сарын 17-нд Парис хотод нас барсан)— францын математикч, механик, физикч, одон орон судлаач бөгөөд философч. Парисын шинжлэх ухааны академийн тэргүүн (1906), Францын академийн гишүүн (1908) бөгөөд дэлхийн 30 гаруй академийн гишүүн.
Түүхчид Анри Пуанкарэг бүх цаг үеийн хамгийн агуу математикчдын нэг гэж үнэлдэг. Түүнийг Хильбертийн хамт хамгийн сүүлчийн универсал математикч, тухайн үеийнхээ математикийн бүх үр дүнг хамарч чадах эрдэмтэн гэж үздэг. Тэрээр 500 гаруй нийтлэл, номын зохиогч юм.
Альберт Эйнштейнтэй ойролцоо цаг хугацааны үед харьцангуйн онолын үндсийг Германы математикч Д.Гильберт, Францын математикч А.Пуанкаре нар боловсруулж байжээ.
XIX зууны математикийн бараг бүх салбарт ажиллаж байсан аугаа эрдэмтэн бол Францын математикч Анри Пуанкаре мөн. Энэ эрдэмтний 1904 онд дэвшүүлсэн, хожим нь нэг сая долларын шагналаар үнэлэгдэх нэгэн бодлогыг Оросын математикч А.Перельман 2006 онд бүрэн шийдсэн билээ. Хэрэглээний болон онолын салбарт олон гайхашигт нээлтүүдийг хийж, математикийн шинэ шинэ салбаруудыг үндэслэн араасаа олон алдартай математикчдыг дагуулсан Пуанкарийг XIX зууны номер нэг математикчаар тодруулсан байдаг. Мөн “Пуанкаре шинэ атар газар эзэмшин тариа тарьж, ургацыг нь бид хураан авдаг” гэсэн хошигнол математикчдын дунд явдаг. Пуанкарегаас хойш онол ба хэрэглээг хослуулсан универсаль математикчдын эрин дуусаж, математикийн нарийн салбаруудын эрин эхэлсэн гэж үздэг[1].
Анри Пуанкаре ингэж хэлсэн байдаг. “Эх орон бол зүгээр нэг ашиг сонирхлын нийлбэр биш, харин өвөг дээдсийн минь хамгаалж, тэмцэж ирсэн тэр эрхэм нандин үзэл бодол, хүсэл эрмэлзлийн цогц юм” гэсэн утгатай[2].
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ "ПИФАГОР БА МАТЕМАТИК". imdt.ac.mn. Татаж авсан: 2024-06-15.[permanent dead link]
- ↑ "Б.Бадрал: Ингээд л 'Монгол хүний язгуур мөн чанарыг магтан дуулах шинэ туурвил зүйн эрэлд' гарсан..." Ublife. Татаж авсан: 2024-06-15.