Анахайм Дакс
Анахайм Дакс (Англи: Anaheim Ducks) буюу Анахаймын нугаснууд нь АНУ-ын Калифорни муж улсын Анахайм хотод төвтэй, мэргэжлийн шайбтай хоккейн баг юм. Үндэсний Хоккейн Лиг (НХЛ)-ийн Баруун конференцийн Номхон далайн дивизионд харьяалагддаг. Байгуулагдсанаасаа хойш Нугаснууд Хонда Сентерт тоглолтуудаа хийж ирсэн.
Анахайм Дакс | |
---|---|
Анахайм Даксын 2010-11 оны улирал | |
Конференц | Баруун |
Дивизион | Номхон далайн |
Байгуулагдсан | 1993 |
Түүх | Майти Дакс оф Анахайм 1993–2006 Анахайм Дакс 2006–одоо |
Арена | Хонда Сентер |
Хот | Калифорни, Анахайм |
Өнгө | Хар, Metallic Gold, улбар шар
|
Медиа | Прайм Тикет/Фокс Спортс Вест KDOC KLAA |
Эзэмшигч | Хенри, Сюзан Самуэли |
Ерөнхий менежер | Боб Мюррэй |
Ахлах дасгалжуулагч | Рэнди Карлайл |
Багийн ахлагч | Райан Гецлаф |
Доод лигийн баг | Сиракюз Кранч (АХЛ) Элмира Жакалс (ECHL) |
Стэнлийн цом | 1 (2006-07) |
Конференцийн аварга | 2 (2002-03, 2006-07) |
Дивизионы аварга | 1 (2006-07) |
1993 онд Уолт Дисней Компанийн эзэмшил дор Майти Дакс оф Анахайм (Mighty Ducks of Anaheim) буюу Анахаймын хүчирхэг нугаснууд гэсэн нэрээр байгуулагдсан бөгөөд 1992 онд дэлгэцнээ гарсан тус компанийн бүтээл болох Хүчирхэг нугаснууд хэмээх киноны нэрэнд үндэслэгджээ. Дисней компани фрэнчайз эрхээ 2005 онд Хенр, Сюзан Самуэли нарт зарсан бөгөөд тэд багийн нэрийг 2006-2007 оны улирлын өмнө Анахайм Дакс болгон өөрчилжээ. 17 жилийн түүхэндээ Нугаснууд плэй-оффт 7 удаа шалгарч, Номхон далайн дивизионоо 1 удаа тэргүүлсэн (2007) бөгөөд 2 удаа Баруун конференцийн аварга (2003, 2007), 1 удаа Стэнлийн цомын эзэн (2007) болжээ.