Алтайн нохой сугас

Алтайн нохой сугас. Нохой сугасны толгой нь зузаан, биеэрээ жижиг хайрстай. Цэнгэг ба давстай ямар ч усанд амьдрах чадвартай, тохиромжгүй нөхцөлийг удаан хугацаагаар туулах тэсвэртэйгээрээ онцлог.

Биеийн хэмжээ харилцан адилгүй. Тухайлбал Хяргас нуурынх 280-840 мм урт, 150-6440г жинтэй, Толбо нуурынх 980 мм урт, 11кг хүрнэ. Хагас зуун жил хүртэл насалдаг. Элдэв ургамлаар хооллодог.

5-6 насандаа үржилд орно. Түрсээ тодорхой хугацаагаар хувааж шахдаг. Усны ургамал ба элсэрхэг, шаварлаг хурдсанд түрсээ орхидог.[1]

Ашигласан материал

засварлах
  1. [Хүүхэд - Залуучуудын нэвтэрхий толь 2 - 1986 - хуудас 327]