Али-Гали үсэг

(Али-гали үсэг-с чиглүүлэгдэв)
Ерөнхий галиг үсэг бол галиг үсгийг үзнэ үү.

Али Гали цагаан толгой нь 1587 онд Харчины Аюуш гүүш зохион боловсруулсан монгол бичгийн галигийн тогтолцоо юм. 16 эгшиг, 34 гийгүүлэгч үсэгтэй. Али гэдэг нь эгшиг, гали гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгарди үг юм. Энэхүү галиг үсэг нь харь хэлний үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр үүргийг зэрэг гүйцэтгэж чадна. Өөрөөр хэлбэл харь хэлний үгийг цаад эх хэлээрээ хэрхэн бичдэгийг үсэг үсгээр нь хадаж тэмдэглэх, мөн хэрхэн дууддаг байдлыг нь галиглан бичдэг байсан нь монгол галигийн тогтолцооны нарийн боловсорсныг харуулна. Эрдэмтэн Б.Ринчен али гали үсгээр төвд үсгийг нарийн тэмдэглэхэд бүрэн тохирохоор үл барам нангиад үг үсгийг тэмдэглэхэд бас нарийвчлан тэмдэглэх бололцоотой болж өгсөн хэмээн үнэлжээ. Зохиогдох болсон учир нь 16-р зууны 2-р хагасын сүүлээр Монгол газар бурхны шашин хүчтэй дэлгэрч, бурхны шашны ном судрыг их хэмжээгээр орчуулах болсон, Ганжуур, Данжуур гэх мэт бурхны шашны том хөлгөн судрын самгарди, төвд хэлний нэр томъёог орчуулахад уйгаржин монгол үсгээр тэр хэвээр нь зөв оновчтой галиглан буулгаж чадахгүй байсантай холбоотой.

Али-Гали үсэг
Бичгийн төрөл Цагаан толгой
Хэл Монгол
Төвөд
Санскрит хэл
Зохиогч Аюуш гүүш
Зохиогдсон 1587 он
Хэрэглэсэн хугацаа 1587 оноос хойш
Хэрэглэдэг газар Монгол Улс
Өвөр Монгол (Хятад)
Албан ёсоор Өвөр Монгол (Хятад)
Гарал Сири цагаан толгой
 → Согд цагаан толгой
  → Уйгур цагаан толгой
   → Монгол бичиг
    → Али-Гали үсэг
Онцлог босоогоор зүүнээс баруун тийш
Юникод U+1800 – U+18AF

Монгол оронтой эрт дээр цагаас соёлын харилцаа холбоотой байсан Энэтхэг, Төвд, Хятад зэрэг дорно дахины ард түмний хэл соёлын нөлөөгөөр монгол хэлнээ харь үг ихээхэн орж ирж, тэдгээрийг тэмдэглэх үсэг хэрэгтэй болжээ. Монголын бичгийн хүмүүс их, бага арван ухаанаар судар ном туурвин бүтээхдээ монгол хэл бичгийнхээ зэрэгцээ төвд, самгард хэлээр бичдэг байв. Ялангуяа 17-р зууны үеэс Монголд буддын шашин хүчтэй дэлгэрсэн учир төвд хэлний академич Б. Я. Владимирцовын хэлснээр төвд хэл монголын утга зохиолын хэлийг шахан түрж, ном бичгийн гол хэл болжээ. Монголын их эрдэмтэд зохиол бүтээлээ харь хэлээр бичих эсвэл олон зүйл ухааны судлагдахууны нэр томъёо, хүн болоод газар усны нэрийг бичиж тэмдэглэх зэрэгт харь үгийг тэр хэвээр буулгах, бичих шаардлага нэн их байсан нь монгол галиг үсэг бий болгоход нөлөөлжээ.

</noinclude>