Алентежу
Португал орны төв өмнөд хэсгийн нутгийг Алентежу (порт. Alentejo) гэж ерөнхийлөн хэлдэг. Эртнээс улбаат нэрээр засаг захиргааны хуваарьт ороогүй ч гэсэн Европын холбооны тоо бүртгэлд ашигладаг Португалын 7 их нутгийн нэг болжээ.
«Алентежу» гэсэн үг нь «Тежу голын дагуу» гэсэн утгатай.
Умард талаараа Тежу голоор зааглагдаж, өмнөд талаараа Алгерви нутагтай хиллэдэг.
Алентежу нутагт Эвора, Элваш, Порталегри, Бежа, Моура, Серпа гэсэн хотууд бий.
Алентежу нутгийн зургийн түүвэр | |||||||||
|