Алексей «Алекс» Лень (Украин: Олексій Лень; 1993 оны зургадугаар сарын 16-нд, Украйн, Антрацит) — Украйны мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Финикс Санз» багт төвд тоглодог.

Замнал засварлах

Украйны «Днепр» багаас «Мэрилендийн» коллежид уригдаж, улмаар төгсөх ангидаа 11.9 оноо, 7.8 самбар, 1.0 дамжуулалт, 2.1 хаалт дунджилан 2013 онд драфтын №5-аар «Финикс Санзад» элссэн.[1] 2013 оны наймдугаар сарын 29-нд гэрээлж,[2] 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нд «Юта Жазын» эсрэг дебютэлсэн. 2014 оны нэгдүгээр сарын 28-нд «Милуоки Баксын» эсрэг (126:117) саяг нэг самбарын үзүүлэлтээ хоёр оронд 10-аар хүргэсэн.[3]

2014 оны арваннэгдүгээр сарын 17-нд «Бостон Селтиксийн» эсрэг (118:114) хувийн дээд 19 оноогоо авчээ.[4]

Лавлах холбоос засварлах

  1. "Terps' Alex Len to enter NBA draft". BaltimoreNewsJournal.com. April 15, 2013. Archived from the original on Дөрөвдүгээр сар 19, 2013. Retrieved April 15, 2013.
  2. First Round Pick Alex Len Signs With Suns
  3. Alex Len 2013-14 Game Log
  4. Morris, Suns pull out win over Celtics

Цахим холбоос засварлах