Александр Горбатов

Горбатов Александр Васильевич (1891-1973 он) Аугаа Их Эх Орны дайны гарамгай зүтгэлтэн, ЗХУ-ын баатар, армийн генерал А.В.Горбатовын нэр Зөвлөлтийн цэргийн түүхэнд тодоор бичигдсэн юм.

Амьдралын эхэн

засварлах

Александр Васильевич Горбатов 1891 оны 3-р сарын 21-нд Ивановск мужийн Палехскийн районд Пахотино тосгонд ядуу тариачин гэр бүлд төржээ.Дэлхийн 1-р дайнд оролцсон унтер-офицер А.В.Горбатов 1918 онд Улаан армид элсэн эксадрон командалж Украйны хөрөнгөтөн, Деникин, Петлюрийн цэрэгтэй байлдан Улаан тугийн одонгоор шагнагдан,иргэний дайны дараа хороо,бригад командалж цэргийн эрдэмд шамдангуй суралцаж байсан юм.

Түүний командалсан нэгтгэлүүд байлдааны,улс төрийн бэлтгэлээр үргэлж шилдэг нь байсантай холбогдуулж А.В.Горбатовыг Улаан Таван Хошуу одонгоор шагнан урамшуулжээ.

Цэргийн амьдрал

засварлах

1937 оны хэлмэгдүүлтэнд өртөж,3 жилийн турш Колымын хорих лагерьт хоригдон,1940 онд суллагдан корпус командлагчийн орлогчоор Эх Орны дайны өмнөхөн буюу 1941 онд дивизийн даргаар томилогдон ажилахдаа өөрийн удирдсан дивизийн байлдааны чадварыг хэд дахин нэмэгдүүлжээ.

Дайн эхлэнгүүт фашистын цэргийн хүчирхэг довтолгоог хориглон байлдахын гайхамшиг хувийн эрлхэг зоригийг үзүүлэн амжилттай няцаалаа. Энэ нь арми командлагчид хамгийн түрүүнд дэвших хүмүүсийн нэг болсон юм. Цохилтын 3-р армийг командлан Курск,Белоруссын операцид оролцон Берлин хотыг эзлэсэн юм.Дорнод Пруссын операцид гарамгай гавьяа байгуулсан тул 1945 оны 4-р сарын 10-нд ЗХУ-ын баатар цолоор шагнагджээ.

Берлин хотыг эзэлсний дараа Берлин хотын анхны комендант Н.Э.Берзарин машины ослоор нас барж түүний оронд цохилтын 5-р армийн командлагчаар томилогдож Берлин хотын коменпант болжээ. 1953-1954 онд агаарын десантын цэргийн командлагч, 54-58 онд Балт орчмын цэргийн тойргийн командлагч 1958 онд БХЯ-ны сайдын орлогч, 1952-61 онд ЗХУКН-ын ТХ-ны орлогч гишүүн, байлаа.

Тэрээр 1973 оны 12-р сарын 7-нд Москва хотод нас баржээ.

Түүнийг ЗХУ-ын баатар цол, Лениний 3 одон, Октябрийн хувьсгалын одон, Улаан тугийн 4 одон, Суворовын 1-р, Кутузовын 1-р зэргийн, Суворовын 2-р зэргийн одон, Улаан таван хошуу одон, гадаадын хэд хэдэн одон медалаар шагнагджээ.

Түүний дурсгалыг хүндэтгэж Иванов мужид дурсгалын хөшөө, Москвад гудамж, Гомель болон бусад газарт босгожээ. 1992 онд "Генерал" гэх кино гарч Монголд орчуулагдаж байсан билээ.