[[Ангилал:]]

Алагхайрхан
Үнэмлэхүй өндөр 3738 м
Байрлал Бугат сум, Говь-Алтай аймаг
 Монгол
Нуруу Монгол Алтайн нуруу
Солбицол 45° 33′ 21″ У, 94° 21′ 53″ ЗКоординат: 45° 33′ 21″ У, 94° 21′ 53″ З
Алагхайрхан (Монгол Улс)
Алагхайрхан (Монгол Улс)
Алагхайрхан
Алагхайрхан

Алагхайрхан уул нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших, аргаль, янгир зэрэг ховор амьтан, ховор эмийн ургамал бүхий үзэсгэлэнт сайхан нутаг юм. Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг.

Газар зүй

засварлах

Сүүлийн жилүүдэд эмийн ургамлыг их хэмжээгээр замбараагүй түүх явдал жилийн жилд нэмэгдэж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьтан, ургамал хорогдож хөнөөгдөж байгаа учраас УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор ландшафтын иж бүрдлийг хамгаалах нөөц газар болгосон. Нийтдээ 36400 га талбайтай. Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндер уулын нэг хэсэг болох Алагхайрхан уул орчмын уулс нь ихэнхдээ тэгш хавтгай оройтой боловч өгөршлийн нөлөөгөөр тэгш гадаргуу нь эвдэрч шовх, эсвэл нарийхан зурвасхэлбэртэй болсон байдаг.

Тус уулын хажуу эгц бөгөөд эртний мөстлөгийн үеийн мөсөн голын нөлөөгөөр үүссэн хунх, тэвшин хөндий элбэгтэй. Энэ нутаг нь Алтайн уулт өндөрлөгийн мужид багтдаг бегөөд Дунд Хайрхан, Бага Хайрхан зэрэг салбар уулсаас тогтоно. Алагхайрхан уулын ноён оргил нь 3738 м өндөр, мөнх цастай, жилийн аль ч улиралд 30-90 мм хүртэл хур тунадас унадаг байна.

Алагхайрхан уулнаас Хөх сайр, Цахир, Босго, Хатуу, Улиастай зэрэг олон голууд эх авч урсдэг.

Ургамал ба амьтан

засварлах

Энд өндөр уулын олон зүйлийн амьтад байдгаас ховорт тооцогдох аргаль, янгир, ирвэс, суусар, шилүүс, хойлог зэрэг хөхтөн, жигүүртэн элбэгтэй бөгөөд ховор, нэн ховор ургамал вансэмбэрүү, сэржмядаг, юмдүүжин, эрээ гомбо, бамбай гэх мэт ургамлаар элбэг.