Айсингиоро Улхичунь
Айсингиоро Улхичунь (манжаар: ᠠᡳ᠌ᠰᡳᠨ
ᡤᡳᡠ᠋ᡵᠣ
ᡠᠯᡥᡳᠴᡠᠨ, хятад ханз: 爱新觉罗·乌拉熙春, пиньинь: Àixīnjuéluó Wūlāxīchūn) (1958 онд төрсөн) бол эртний зүрчид, кидан хэл, бичиг судлаач, түүхч эрдэмтэн. Тэрбээр эртний киданы их бичиг, бага бичиг, зүрчид бичгийн авиа дуудлагыг сэргээж, судлагааны эргэлтэнд оруулснаар дэлхийд танигдсан.
Намтар
засварлахАйсингиоро Улхичунь нь 1958 онд Бээжин хотод манж үндэстэн Жинь Цизонгийн хоёрдахь охин болж төрсөн. Тэрбээр Тэнгэрийн тэтгэсэн хааны тавдугаар агь Рун чин ван Юньчигийн 8-р үеийн ач бөгөөд аав Цизон, өвөө Гуанпин нар нь цөм манж, зүрчин, кидан хэл судлалын эрдэмтэн, түүхч хүмүүс байсан.
Улхичунь Бээжингийн Үндэстэний Төвийн Их Сургуульд сурч төгсөөд, Японы Киотогийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр Япон улсын иргэн, хятад судлаач Ёшимото Мичимасатай (吉本道雅) гэрлэж, тус улсын иргэн болж, Ёшимото Чиэко (吉本智慧子) гэх япон нэр авсан хэдий ч, хэл судлалын салбарт Улхичунь гэдэг манж нэрээрээ олонд танигдсан.
Улхичуний судлагааны гол чиглэл нь киданы их бага бичиг, түүнээс үндэслэж зохиосон зүрчидийн их, бага бичгээр бичигдсэн дурсгалуудыг судлах бөгөөд, хятадын түүхэн сурвалжтай харьцуулан нягтлаж, хятад сурвалж, судалгааны бүтээлд шүүмжлэлтэй хандаж судладагаар онцлогтой.
Бүтээлүүд
засварлах- 1983. Манж хэлний дүрэм (Mǎnyǔ Yǔfǎ 滿語語法). Хөх хот: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо
- 1985. Манж хэлний унших бичиг (Mǎnyǔ Dúběn 滿語讀本). Хөх хот: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо
- 1987. Манж үндэстэний домог зүй (Mǎnzú Gǔ Shēnhuà 滿族古神話). Хөх хот: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо
- 1992. Манж хэлний авиа зүйн судлагаа (Mǎnzhōuyǔ Yǔyīn Yánjiū 滿洲語語音研究) Токио: Гэнбунша
- 1996. Сүүлчийн улсад туслагч гүн Айсингиоро Хэншю (Mòdài Zhēnguógōng Àixīnjuéluó Héngxù 末代鎮國公愛新覺羅恆煦). Токио: Асахи Шимбунша.
- 1996. Жинь Гуанпин, Жинь Цизонгийн хамтаар. Айсингиоро овгийн гурван үеийн манж судлалын өгүүллийн эмхэтгэл (Àixīnjuéluóshì Sāndài Mǎnzhōuxué Lúnjí 愛新覺羅氏三代滿洲學論集) Юаньфан хэвлэлийн газар.
- 2001. Зүрчид хэлний толь бичгийн судлагаа (Nǚzhēn Wénzìshū Yánjiū 女真文字書研究). Фугаша.
- 2002. Жинь Гуанпин, Жинь Цизонгийн хамтын бүтээл. Айсингиоро овгийн гурван үеийн алтай судлалын өгүүллийн эмхэтгэл (Àixīnjuéluóshì Sāndài Ā'ěrtàixué Lúnjí 愛新覺羅氏三代阿爾泰學論集). Мэйзаньдо.
- 2002. Зүрчид хэл, бичгийн шинэ судалгаа (Nǚzhēn Yǔyán Wénzì Xīn Yánjiū 女真語言文字新研究). Мэйзаньдо.
- 2003. Жинь Цизонгийн хамтын бүтээл. Зүрчид хэлний их толь бичиг (Nǚzhēnwén Dàcìdiàn 女真文大辞典). Мэйзаньдо.
- 2003. Жинь Цизонгийн хамтын бүтээл. Зүрчид-Тунгус хэлний харьцуулсан толь бичиг (Nǚzhēnyǔ Mǎnzhōu-Tōnggǔsī Zhūyǔ Bǐjiào Cídiǎn 女真語·滿洲通古斯諸語比較辭典).
- 2004. Кидан, Зүрчид бичгийн түүхийн харьцуулсан судалгаа (Kittan Moji to Jōshin Wénzì no Rekishiteki Hikaku Kenkyū 契丹文字と女真文字の歴史的比較研究).
- 2004. Кидан хэл, бичгийн судлагаа (Qìdān Yǔyán Wénzì Yánjiū 契丹語言文字研究). Токио: Дорнын Утга зохиол ба Түүхийн холбоо.
- 2004. Ляо-Жинь улсын түүх ба Кидан, Зүрчид бичиг (Liáo-Jīn Shǐ yǔ Qìdān Nǚzhēnwén 遼金史與契丹女真文) Токио: Дорнын Утга зохиол ба Түүхийн холбоо.
- 2005. Киданы их бичгийн судалгаа (Qìdān Dàzì Yánjiū 契丹大字研究) . Токио: Дорнын Утга зохиол ба Түүхийн холбоо.
- 2006. Киданы оршуулгын бичээс дэх Ляо улсын түүх (Kittanbun Boshi yori Mita Ryōshi 契丹文墓誌より見た遼史) . Шокадо.
- 2007. Кидан бичиг ба Ляо улсын түүх (Kittan Moji to Ryōshi 契丹文字と遼史).
- 2009. Айсингиоро Улхичуний зүрчид, кидан судлалын судалгаа (Àixīnjuéluó Wūlāxīchūn Nǚzhēn Qìdān Xué Yánjiū 愛新覺羅烏拉熙春女真契丹學研究). Шокадо.
- 2009. Мин улсын үеийн зүрчидүүд - Ённин сүмийн гэрэлт хөшөөний зүрчид үг (Mindai no Jōshinjin—'Jōshin Yakugo' kara 'Eineiji Kihi' e— 明代の女真人—《女真訳語》から《永寧寺記碑》へ—). Киото: Киотогийн Их Сургуулийн Академийн хэвлэл.
- 2011. Кидан хэлний сүүл үеийн судлагаа (Kittango Shokeitai no Kenkyū 契丹語諸形態の研究).
- 2011. Ёшимото Мичимасагийн хамтын бүтээл. Солонгосын хойг дахь Кидан, Зүрчид хэлний дурсгал (Hanbandō kara Tagameta Kittan Jōshin 韓半島から眺めた契丹・女真).
- 2012. Ёшимото Мичимасагийн хамтын бүтээл. Шинээр олдсон Киданы түүхийн материалын судлагаа (新出契丹史料の研究) [A Study of Newly Excavated Khitai Materials]. Шокадо.
- 2014. Тахилын онгоны бичээс дэх Киданы их бичиг, бага бичиг: Жинь Цизонгийн нас барсны 10 жилийн ойн хурал II (契丹大小字石刻全釈──金啓孮先生逝去十周年記念叢書II).
- 2014. Зүрчидийн их бичгийн судлагааны материалын эмхэмтгэл: Жинь Цизонгийн нас барсны 10 жилийн ойн хурал I (女真大字文献彙編──金啓孮先生逝去十周年記念叢書I)
- 2016. Киданы их бичгийн толь бичиг (Qìdān dàzì cídiǎn 契丹大字辞典).