Азийн цууцил, Limnodromus semipalmatus, нь Хомноотынхон овгийн ус гатлагч шувуу юм. Тэд хойд Азийн өвслөг чийгтэй газар амьдарна. Нүүдлийн шувуу бөгөөд зүүн өмнөд Ази, Австралид өвөлждөг.

Азийн цууцил

Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Хомноотынхон
Төрөл: Цууцил, Limnodromus
Зүйл: L. semipalmatus
Латин нэр
Limnodromus semipalmatus
(Blyth, 1848)

Гадаад төрх

засварлах

Азийн цууцил хар бараан өнгийн урт шулуун хошуу, хөлтэй. Их бие нь бор ба өвөр хэсэг нь улаандуу өнгөтэй. Сүүл нь хар ба цагаан эмжээртэй. Өвөл болоход нэлэнхүйдээ саарал зүстэй болдог.

Голдуу шавьж, нялцгай биетэн, үет хөлтөн, мөн зарим ургамлаар хооллоно.

Цахим холбоос

засварлах
  Commons: Limnodromus semipalmatus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Limnodromus semipalmatus-тай холбоотой мэдээлэл байна.