Азийн онгорхой хошуут өрөвтас
Азийн онгорхой хошуут өрөвтас Anastomus oscitans нь Өрөвтасынхан овгийн том, ус гатлагч шувуу юм. Азийн өмнөд хэсгийн дулаан бүсэд, Энэтхэг, Шри Ланка улсын нутгаар амьдарна.
Азийн онгорхой хошуут өрөвтас | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Anastomus oscitans Boddaert, 1783 |
Бусад өрөвтастай харьцуулахад жижиг 68 см урттай. Чийглэг газар модны оройд үүрээ засан 2-6 өндөг гаргана. Нас бие гүйцсэн өрөвтас нь далавчны үзүүрийн хар өднөөс бусад хэсэг нь цагаан байна. Хөл нь улаандуу, хошуу нь шар саарал өнгөтэй. Хошуу нь яв цав нийлэхгүй, дунд хэсэгт завсар үлдэх тул онгорхой хошуут гэгдэх болжээ.
Идэш тэжээлЗасварлах
Азийн онгорхой хошуут өрөвтас нь бусад өрөвтасын зүйлтэй адил мэлхий, нялцгай биетэн, томхон шавьжаар хооллоно.
Зургийн цомогЗасварлах
Цахим холбоосЗасварлах
Commons: Anastomus oscitans – Викимедиа зураг, бичлэг, дууны сан