Өрөвтас
Өрөвтас нь том биетэй, урт хөл, урт хүзүү, урт бадриун хошуутай намгийн шувуу юм. Гол, намаг, нуур, цөөрмийн ойр амьдран мэлхий, хавч, жижиг загасаар хооллоно. Өрөвтасын ихэнх төрөл нь нүүдлийнх бөгөөд өвөл, зундаа өөр өөр газар нутагладаг. Өрөвтасын нийт 6 төрлийн 19 зүйл шувуу байна. Хамгийн сайн танигдсан нь Цагаан өрөвтас юм. Яндан болон өндөр модны дээр гэх мэт өндөрлөг газар том үүрээ засдаг. Өрөвтасын үүр нь нилээн том байх ба олон жил нэг үүрэндээ ирж амьдардаг ажээ. Марабугийн өрөвтасын далавчаа дэлгэсэн хэмжээ нь 320см хүрэх ба энэ нь Андын нурууны тас шувуутай зэрэгцэн хамгийн томд тооцогдоно.
Өрөвтас | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Цоохор өрөвтас
| ||||||||||
Биологийн ангилал | ||||||||||
|
Ангилал
засварлах- Mycteria төрөл
- Сүүн өнгөт өрөвтас, Mycteria cinerea
- Шар хошуут өрөвтас, Mycteria ibis
- Цоохор өрөвтас, Mycteria leucocephala
- Модны өрөвтас, Mycteria americana
- Anastomus төрөл
- Азийн онгорхой хошуут өрөвтас, Anastomus oscitans
- Африкийн онгорхой хошуут өрөвтас, Anastomus lamelligerus
- Ciconia төрөл
- Abdim's Stork, Ciconia abdimii
- Ноосон хүзүүт өрөвтас, Ciconia episcopus
- Стормын өрөвтас, Ciconia stormi
- Магуарын өрөвтас, Ciconia maguari
- Дорнын өрөвтас, Ciconia boyciana (formerly in C. ciconia)
- Цагаан өрөвтас, Ciconia ciconia
- Хар өрөвтас, Ciconia nigra
- Ephippiorhynchus төрөл
- Хар хүзүүт өрөвтас, Ephippiorhynchus asiaticus
- Saddle-billed Stork, Ephippiorhynchus senegalensis
- Jabiru төрөл
- Jabiru, Jabiru mycteria
- Leptoptilos төрөл
- Lesser Adjutant, Leptoptilos javanicus
- Greater Adjutant, Leptoptilos dubius
- Марабугийн өрөвтас, Leptoptilos crumeniferus
Зургийн цомог
засварлах-
Хар өрөвтас (Манай орны ойт хээрийн бүсэд тархсан ба Улаан номд орсон)
-
Марабугийн өрөвтас
-
Сүүн өнгөт өрөвтас
Цахим холбоос
засварлах Commons: Өрөвтас – Викимедиа зураг, бичлэг, дууны сан