Азийн жамъянмядаг


Азийн жамъянмядаг (Латин: Trollius asiaticus L.) нь холтсон цэцэгтний овгийн, өвслөг, олон наст, жамъянмядагийн төрлийн нэгэн зүйл ургамал.[1] Азийн жамъянмядаг нь нуга, ойн чийглэг хөрсөнд ургах ба Азиас гаралтай учир Азийн гэдэг тодотголыг авсан. Азийн жамъянмядаг 20 см-с дээш өндөртэй ургах ба 7-8 сард 5-15 дэлбээтэй, 3 см-с том голчтой, улбар шар, шар өнгийн гоёмсог цэцгээр чимдэг. Цэцгийн дэлбээ нь гол цөмдөө олон тооны дохиуртай. Азийн жамъянмядаг нь балт ургамал юм.

Азийн жамъянмядаг

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
Баг: Холтсон цэцэгтэн
Овог: Холтсон цэцэгтэн
Төрөл: Жамъянмядаг
Зүйл: Азийн жамъянмядаг
Латин нэр
Trollius asiaticus
L.

Эх сурвалж

засварлах
  1. "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Эх хувилбараас (pdf) архивласан: 2013-12-06. Татаж авсан: 2017-02-06.

Гадаад холбоос

засварлах
  Commons: Trollius – Викимедиа дуу дүрсний сан