Агаарын чийгшил

(Агаарын чийгшилт-с чиглүүлэгдэв)

Агаарын чийгшил буюу богиноор агаарын чийг гэдэг нь дэлхийн агаар мандал болон тасалгаан доторx хийн холимог агуулагдах усны уурын хэсгийг нэрлэдэг. Агаар мандалд орших усны хэлбэрүүдийг агаарын чийг гэнэ. Энэ хэмжээ нь тогтмол биш боловч саяхан бороо орсон, бид тэнгисийн ойролцоо байгаа, ургамал байгаа гэх мэт янз бүрийн хүчин зүйлээс хамаарна. Энэ нь бас агаарын температураас хамаарна. Агаарын температур буурах тусам усны уур бага байна. Агаар нь усны уураар ханасан үед ус дахин шингэн болно. Цөлийн агаар нь туйлын агаараас илүү чийгийг хадгалах чадвартай. Учир нь халуун агаар нь усны уураар маш хурдан ханадаггүй бөгөөд шингэн усгүйгээр илүү их хэмжээгээр агуулагдах чадвартай байдаг.

Ойд манан буусан үе

Ерөнхий засварлах

Дэлхийн газрын гадаргын 71%-ыг эзлэх далай тэнгис, нуур гол мөрний гадарга болон газрын хөрс ургамлаас ус ууршин агаар мандалд гарч байдаг. Газрын гадаргад ирж байгаа нарны цацаргийн 15% нь далай тэнгис, нуур гол мөрөн эх газрын гадаргаас ус ууршихад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл 1 гр усыг ууршуулахад 600 кЖ дулаан зарцууулагдана. Дэлхийн усны балансын тооцооноос үзвэл нэг жилд дэлхийн гадаргаас 520.000 км3 ус ууршдаг ба түүний 450.000 км3 нь далайн гадаргаас, үлдсэн хувь нь эх газрын гадаргаас ууршиж байна. Ууршиж байгаа усны зарим хэсэг нь хур бороо болж дэлхийн гадаргад эргэн унах ба үүнийг усны бага эргэлт гэнэ. Харин агаарын орчил урсгалын нөлөөгөөр далайн гадаргаас их хэмжээний усны уурыг эх газарт зөөхөд далайн гадрагаас чийг ирж тэнд хур тунадас орно. Тэр хур тунадас нь газрын гүнд нэвчин хөрсний чийг болон гүний усыг тэжээхэд зарцуулагдаж байхад нөгөө хэсэг нь гадаргын урсацыг бүрдүүлж, голоор дамжин далайд цутгаж байдаг. Энэ процессыг усны их эргэлт гэнэ. Цаг уурын ухаан үзэхдээ ус ууршиж агаар мандалд гарч конденсацлагдаад буцаж хур тунадас хэлбэрээр газарт буух бүхэл бүтэн цикл процессыг агаар мандлын чийгийн эргэлт гэнэ. Агаар мандлын доод давхаргад усны уурын ихэнх нь уур байдалтай оршино. Усны уурын хэмжээ газрын гадаргаас дээшлэх тутам багасаар дунд мандалд усны уур бараг байхгүй болдог. Агаар мандалд агуулагдаж байгаа усны уур нь агаарын чийгшлийн хэмжээгээр тодорхойлогдоно. Цаг уурын станцад агаарын чийгшлийг тодорхойлохын тулд хэд хэдэн хэмжигдэхүүнийг ашиглана. Үүнд:

  1. Үнэмлэхүй чийгшил. (Q). Энэ хэмжигдэхүүн бол тухайн даралт, температур дахь нэгж эзэлхүүн агаарт агуулагдаж байгаа усны уурын хэмжээ юм. Үнэмлэхүй чийг агаарын температураас хамаарч өөрчлөгдөнө. Тухайлбал, температур буурахад үнэмлэхүй чийг тоо хэмжээний хувьд багасна. Үнэмлэхүй чийгшил нь нэг шоо дөрвөлжин эзэлхүүн агаарт агуулагдаж байгаа усны уурыг граммаар илэрхийлсэн үзүүлэлт буюу г/м3-ээр илэрхийлнэ. Q үсгээр тэмдэглэнэ.
  2. Үнэмлэхүй чийгийн багтаамж. Тодорхой температуртай нэгж эзэлхүүн агаарын шингээж болох усны уурын дээд хязгаар юм. Дулаан агаар чийг агуулах чадвараар хүйтэн агаараас илүү байдаг. Өөрөөр хэлбэл агаарын температуртай шууд хамааралтай юм. Тодорхой температуртай нэгж эзэлхүүн агаарын үнэмлэхүй чийгийн багтаамжийг тооцоолон гаргасан байдаг.

Цахим холбоос засварлах

 
Wiktionary
Wiktionary: Агаарын чийгшил – Энэ үгийг тайлбар толиос харна уу

 

Энэ уур амьсгал судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.