Австралийн Гондвана чийглэг ой
Австралийн Гондвана чийглэг ой ( 2007 он хүртэл Австралийн халуун орны ойн зүүн нөөц газар Англи: Gondwana Rainforests of Australia нэртэй байсан) нь дэлхий дээрх хамгийн том халуун орны ой юм. Уг дархан газарт Шинэ Өмнөд Вэльс – Квийнслэнд мужийн нутаг дэвсгэрийг хамрах өөр өөрийн онцлог бүхий 50 тусгай хамгаалалттай газар багтдаг бөгөөд 3665 км² нутаг дэвсгэртэй билээ.
Австралийн Гондвана чийглэг ой* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Бокс Лог хүрхрээ | |
Улс | Австрали |
Төрөл | Байгалийн |
Шалгуур | viii, ix, x |
Дугаар | 368 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1986 (10-р чуулган) |
Сунгалт | 1994 |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Гондвана халуун орны ой гэх болсон шалтгаан нь балар эртний гэж нэрлэгддэг ургамал амьтдыг агуулдагтай шууд холбоотой бөгөөп Гондвана тив оршин байх үед ургаж байсан ургамал, модод өнөөг хүртэл үлдэж хоцорсон байна. Уг нөөц газрыг сонирхохоор жил бүр 2 сая гаруй жуулчин ирдэг гэсэн тооцоо бий. 1986 онд ЮНЕСКО дэлхийн өвд багтаах болсноо зарлаж, уг бүс нутагт 200 гаруй нэн ховор буюу мөхөх аюул тулгарсан ургамал, амьтны амьдрах орчинг хамгаалахад хувь нэмэр оруулжээ.