Австралийн Антарктидын Нутаг Дэвсгэр
Австралийн Антарктидын Нутаг Дэвсгэр нь Австралийн эзэмшдэг Антарктидын хэсэг бөгөөд аль нэг улсын эзэмшдэг Антарктидын хамгийн том нутаг дэвсгэр юм. Тус нутаг дэвсгэр нь 60° S ба 44°38' E, 160° E-ын хооронд орших Адилий арлаас бусад бүх арал, нутаг дэвсгэрээс бүрдэнэ. Харин тус арал нь Австралийн Антарктидын Нутаг Дэвсгэрийг Баруун, Зүүн гэсэн хоёр хэсэгт хуваана. Баруун талаараа Квийн Могийн Газраар, зүүн талаараа Россын Хараат Нутаг Дэвсгэрээр хүрээлэгдсэн. Нийт 5,896,500 км² нутаг дэвсгэртэй гэж тооцогддог.[1] Тус нутаг дэвсгэрт зөвхөн судалгааны станцуудын ажилтнууд л оршин суудаг. Австралийн Антарктидийн Хэлтэс янз бүрийн судалгааны төслийг дэмждэг гурван байнгын ажиллагаатай станцыг (Моосон, Дэвис, Кэйзий) удирддаг.
Австралийн Антарктидын Нутаг Дэвсгэр Australian Antarctic Territory
| |
---|---|
Нийслэл | Дэвис (де-факто) |
Албан ёсны хэл | Англи |
Төр засаг | Австралийн гадаад бүс нутаг (олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй) |
• Төрийн тэргүүн | Хатан хаан II Элизабетийг орлогч Ерөнхий амбан захирагч Дэвид Хёрли |
• Засгийн тэргүүн | Ерөнхий сайд Энтони Албаниз |
Газар нутаг | |
• Нийт | 5.896.500 км2 |
Хүн ам | |
• Тооцоо | < 1000 |
Мөнгөний нэгж | Австрали доллар (AUD) |
Домэйн нэр | .au, .aq |
Лавлах материалЗасварлах
- ↑ National recovery plan for Albatrosses and Giant-petrels: Section 4.1.6 Australian Antarctic Territory, Geography. Australian Government, Department of the Environment, Water, Heritage and the Arts. 2008-07-16-д хандсан.
Цахим холбоосЗасварлах
Австралийн мужууд ба нутаг дэвсгэрүүд | |||||
---|---|---|---|---|---|
|