Ёнжунгийн гүүр
Ёнжунгийн гүүр (сол. 영종대교 yeongjongdaegyo) — Өмнөд Солонгосын Ёнжун арлыг эх газартай холбосон дүүжин гүүр.
Ёнжун арал дээр Инчоны нисэх буудал байдаг. Гүүрийг 1993 онд төлөвлөж, 1995-2000 оны хоронд барьсан.
Гүүрийн нийт урт 4420 метр. Далайн түвшнээс дээш 107 м өндөр. Гүүрийн өргөн 35 м. Авто замын 8 эгнээ, төмөр замын 2 эгнээтэй.