"Сэнд Эм Эн ББСБ" ХХК
“Сэнд Эм Эн ББСБ” ХХК Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төвтэй, олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг компани юм.
Хууль эрх зүйн хэлбэр | Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани |
---|---|
Үүсгэн байгуулагдсан | 2016 он |
Төв байр | Монгол Улс, Улаанбаатар 14240, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж, Централ Парк, 7-р давхар |
Удирдах хүмүүс | Г.Болор-Эрдэнэ /ТУЗ-ийн дарга/, Б.Төрболд /Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн/ |
Үзүүлдэг үйлчилгээ | Зээл, Гадаад валютын арилжаа, Цахим төлбөр тооцоо, Мөнгөн гуйвуулга, Итгэлцэл |
Ажилчид | 39 |
Цахим хуудас | https://www.send.mn |
Анх 2016 онд үүсгэн байгуулагдаж зээлийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 2017 онд олон улсын мөнгөн гуйвуулгын зөвшөөрөл[1] авснаар өөрийн салбар төвүүд болон ”SendMN” аппликейшнаараа дамжуулан 100,000 гаруй харилцагчдад, дэлхийн 170 гаруй орон руу мөнгөн гуйвуулга илгээх болон хүлээлгэн өгөх үйлчилгээг хүргэж байна.
Олон Улсын Мэдээллийн Аюулгүй Байдлын ISO 27001:2013[2] стандартыг хэрэгжүүлж, бизнесийн түншүүд, харилцагч нарын мэдээллийг аюулгүй байдлыг чанд сахин ажилладаг.
Үйл ажиллагаа
засварлахМөнгөн гуйвуулга: Үйл ажиллагааны лицензийг 2017 онд авсан бөгөөд 170 гаруй орон руу гар утаснаасаа мөнгөн гуйвуулга илгээх, хүлээн авах, 15 улс руу бизнесийн гуйвуулга илгээх боломжтой үйлчилгээг нэвтрүүлсэн.
Зээл: Хэрэглээний болон автомашин барьцаалсан, цалингийн, ЖДБ, орон сууц барьцаалсан, хашаа байшин барьцаалсан зээлүүдийг гаргадаг. 2024 оноос эхлэн зээлжих зэрэглэлийн тооцоололд суурилсан цахим зээлийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа аж.
Валют арилжаа: 2023 оны 4 сараас эхлэн Чингис хаан олон улсын нисэх буудалд технологийн шийдэл бүхий валют арилжааны салбараа нээж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Мөн харилцагчид SendMN аппликейшнаар дамжуулан валютаа урьдчилан захиалж, нислэгээсээ өмнө цаг алдалгүй салбараас авах боломжтой болсон. Уг валют арилжааны салбараар гадаад улсын иргэд, жуулчид түлхүү үйлчлүүлдэг.
Итгэлцэл: 2023 онд лицензээ авсан бөгөөд доллар болон төгрөгийн итгэлцлийг харилцагч нартаа санал болгодог.
Компанийн нийгмийн хариуцлага
засварлахСэнд Эм Эн ББСБ нь санхүүгийн хүртээмжтэй байдлыг хүн бүрд хүргэх зорилгоор нийт гүйлгээний 99% нь автомат, онлайн гүйлгээг эзэлдэг боловч онлайн үйлчилгээ авах боломжгүй иргэдэд Улаанбаатар хотод 2 салбараар дамжуулан мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хүргэдэг. Уламжлалт технологиор дамжуулан хийсэн мөнгөн гуйвуулга 2-3 өдөрт шилждэг бол SendMN app-ыг ашиглан 10 минутын дотор шилжүүлэх боломжтой болсноор гуйвуулгад зарцуулах хугацааг 200-300 дахин бууруулсан. Олон улсад мөнгөн гуйвуулгын зардалд хэрэглэгч дунджаар 6%-г төлдөг судалгаа байдаг бол SendMN 0.5-1% хүртэлх буюу хэрэглэгчийн төлөх зардлыг 6-12 дахин бууруулсан.
Өнөөг хүртэл тус компани 800,000 гаруй гуйвуулга цахим хэлбэрээр илгээснээр 1 гуйвуулгаас 3 хуудас цаас буюу нийт 2.4 сая хуудас цаас хэмнэсэн бөгөөд энэ нь 240 модтой тэнцэнэ. 240 мод аварснаар 3.8 сая литр усыг хэмнэсэн байна.
Төлөөлөн удирдах зөвлөл
засварлах- Туз-ын дарга - Ноён Г.Болор-Эрдэнэ
- Туз-ын гишүүн - Ноён Б.Төрболд
- Туз-ын гишүүн - Ноён Т.Банзрагч
- Туз-ын гишүүн - Ноён Ч.Доржнамжил
- Туз-ын гишүүн - Ноён Н.Гантулга
- Туз-ын хараат бус гишүүн - Ноён С.Цэнгэл
- Туз-ын нарийн бичгийн дарга - Хатагтай Ц.Ундрах
Шагнал
засварлах- 2021 Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо (МББСБХ) - Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллага
- 2022 Global banking & Finance review awards - Монгол улсын шилдэг Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ
- 2023 Global banking & Finance review awards - Монгол улсын шилдэг Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ
- 2023 Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо (МББСБХ) - Шилдэг валют арилжааны байгууллага
Эшлэл
засварлах- ↑ "Улсын бүртгэлийн ерөнхий газар".
{{cite web}}
: CS1 maint: url-status (link)[permanent dead link] - ↑ "Verify Certification | SIS Certifications". certifications.siscertifications.com.