"Мөнгөн хараа" чуулга
“Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулга нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын дуу бүжгийн чуулга юм.
Түүхэн тойм
засварлахСэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 21–ний өдрийн 52 тоот захирамжаар сумын Соёлын төвийг 2008 оны 2 дугаар сарын 1–ээс татан буулгаж, 2008 оны 1 дүгээр сарын 21–нээс хөгжимт чуулгыг 760.000 төгрөгний өртөгтэй барилга байшин, 108,3 сая төгрөгний хөгжим, тоног төхөөрөмж, тавилгатай 808.300 төгрөгний үндсэн хөрөнгөтэйгөөр байгуулжээ. "Мөнгөн хараа" дуу бүжгийн чуулгад нь Н.Ганхуягийн "Бэр" драмын жүжгийг анх тавигдаж байжээ[1].
Дуу гэрлийн техникч Н.Хишигдорж, зураач-мужаан Б.Энхболд, үйлчлэгч С.Нарангэрэл, Ц.Соёлзул, Л.Дэнсмаа, Д.Хишигдүүрэн, С.Батчимэг, А.Алтансувд, О.Ганчимэг, Д.Сувд–Эрдэнэ нарын 10 хүнийг анхны ажилтадаар томилж, БСШУЯ–аас 174,0 сая төгрөгний төсөвтэй 42 ажилтантайгаар батлагдаж, орон нутаг дахь мэргэжлийн урлагийн байгууллага болон өргөжиж, “Мөнгөн хараа“ дуу бүжгийн чуулга (Мандал сумын анхны эстрад дуу хөгжмийн хамтлагийн “Мөнгөн хараа” гэдэг нэрээр нэрлэж) болжээ. Чуулгын анхны даргаар Б.Дэнсмаа 2008 онд томилогдож эдүгээ хүртэл ажилаж байна. 2008 онд анхны найруулагчаар Г.Амартүвшин, анхны санхүүчээр Ц.Энхжаргал нар томилогдон ажилласан.
Урын сан
засварлахЧуулга нь урын сандаа “Түмэндээ өргөх дуун”, “Домогт дуун аялгуу”, “Хэлхээ гурван аялгуу”, “Улаан малгайт” хүүхдийн дуулалт жүжиг, “Атар – 50”, “Монгол улсын төлөө зүтгье”, “Эх орны дуулал”, “Буратино”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Тэнгэрийн хишиг” бүжгийн жүжиг, “Ноён-Ханы аялгуу”, “Ариун ном дор мөргөмүй”, “Тэнгэрт тэтгэгдсэн эрчүүд”, “Гуталт муур” хүүхдийн дуулалт жүжиг, “Ноён–Ханы дуулал”, “Бээжин лам” дуулалт жүжиг, “Баатар вангийн дуулал” гэсэн бүрэн хэмжээний 17 уран бүтээлтэй болсон байна.
Гавьяа шагнал
засварлах- 2009 онд бүжгийн багш Б.Гоцбаяр БНХАУ-ын ӨМӨЗО-д таван жил тутамд зохиогддог Монгол туургатаныурлагын наадмаас II байр,
- Морин хуурч хөөмэйч Н.Ганзориг Монгол улсад зохиогдсон Монгол хөөмий олон улсын симпозиум наадамд III байр,
- дуучин Ж.Бямбажав ОХУ-ын Москва хотноо зохиогдсон дуурийн дуулаачдийн тэмцээнд IV байр,
- “Мандал хараагийн эгшиглэн” (РОК–ПОП дуучдын) улсын уралдаанд дуучин Л.Мөнхнаран II байр,
- дуучин Ж.Бямбажав БНХАУ-д болсон олон улсын конкурсэд V байр,
- 2012 онд орон нутгийн театр чуулгуудын дунд зохиогдсон Сонгодог урлаг-2012 улсын уралдаанд “Тэнгэрийн хишиг” бүжгийн жүжгээр II байр,
- 2013 оны 6 дугаар сард дуучин Л.Мөнхнаран Залуучууд театраас ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан“Ялалтын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд II байранд шалгарсан зэрэг амжилтуудыг үзүүлсэн.
Бусад амжилтууд
засварлах- “Тэнгэрийн хишиг” бүжгийн жүжиг Сэлэнгэ аймгийн шилдэг уран бүтээл 2013 нэр дэвшсэн,
- Монгол улсад театрын урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойгоор Орон нутгийн театр чуулгын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан “Хамаг Монголын дуулал” уран бүтээлийн тоглолтонд бүжигчин Б.Одонтуяа, Б.Буянбадрах, дуучин Л.Мөнхнаран нар амжилттай оролцсон.
- Дуу ангийн залуу уран бүтээлч дуучин Л.Сэргэлэнбаатар “Дууны жигүүртэй залуу нас”, дуучин Б.Ганхуяг “Удам залгасан аялгуу”, дуучин Б.Сүглэгмаа “Мөнхийн аялгуу”, дуучин Р.Отгончимэг “Миний дуулал” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ амжилттай зохион байгуулсан.
Эндээс төрсөн алдартнууд
засварлахМонгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр захирал Б.Дэнсмаа, морин хуурч хөөмийч Н.Ганзориг, бүжгийн багш Б.Гоцбаяр, хөгжимчин Б.Даваатөгс, найруулагч Г.Амартүвшин, дуу гэрлийн техникч Н.Хишигдорж, дуучин Б.Сүглэгмаа, дуучин Р.Отгончимэг нар тус тус шагнагдсан байна.
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ Ж, Долгорсүрэн (2020). Монголын драмын урлагийн хөгжлийн чиг хандлага (1 ed.). Улаанбаатар: Линограф. p. 177. ISBN 978-9919-501-28-0.