Шууман шонхор (Falco subbuteo), нь нэг зүйл жижиг шонхор юм. Тэд Европ, Азид тархан амьдрах ба өвлийн улиралд хол зам туулан нүүдэллэж Африкт өвөлждөг.

Шууман шонхор

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Шонхортон
Овог: Шонхорынхон
Төрөл: Falco
Зүйл: F. subbuteo
Латин нэр
Falco subbuteo
Карл Линней, 1758
Falco subbuteo

Гадаад төрх засварлах

Биеийн урт 31-35 см, эгэл шонхороос арай жижиг юм. Эр эм гадаад төрхөөр төстэй, залуу шонхор нь арай бордуу өнгөтэй байна. Шууман шонхор задгай газар, саванна болон ой тайгад нутагладаг.

Идэш тэжээл засварлах

Томхон шавьж, сарьсан багваахай зэргээр хооллодог.

Үржил засварлах

Шууман шонхор хэрээ зэрэг шувуудын хуучин үүрэнд үүрлэж 2-4 өндөг гаргана. Эмэгчин нь өндгөө даран, эрэгчин нь анд гарч идэш тэжээл зөөнө. 28 хоноод өндөг хагаран ангаахай гарах ба 1 сар орчмын дараа бие даан амьдардаг.

   
Нисэж буй нь Зурсан байдал

Цахим холбоос засварлах

  Commons: Шууман шонхор – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: Шууман шонхор – Энэ үгийг тайлбар толиос харна уу