Шонхор нь махан идэшт үндсэн зүйлийн шувуу бөгөөд дотроо 37 төрлийн салбар зүйлтэй болно. Ихэнх хуурай газрын тивүүдээр тархаж амьдардаг. Нас гүйцсэн шонхор нимгэн хавтгай далавчтай байдаг нь түргэн нисэх ба чиглэлээ огцом өөрчлөхөд нь тусалдаг. Нас арай гүйцээгүй төлгөн насны шонхор арай дэрвэгэр далавчтай байдаг энэ нь нисч сурах анхны жилд нь тогтвортой нисэлтэд тусалдаг. Шонхорын нисэлт шумбалтын дээд хурд 320км/ц гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд энэ нь хуурай газрын амьтны хамгийн дээд хурд юм.

Шонхорууд
Идлэг шонхор
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Шонхортон
Овог: Шонхорынхон
Төрөл: Falco


Шонхор

Шонхрын хараа маш сайн, хүнээс 2,6 дахин нарийвчлалтай хардаг. Зарим судалгаагаар шонхор нь байгальд дасан зохицох ба идэш тэжээлээ олох мэдрэлийн үйл ажиллагаагаараа шувуудаас хамгийн дээд оноог авсан дүгнэлт гарчээ.

Монгол оронд шонхор Хангайн бүсийн ихэнх нутагт тархсан.

Цахим холбоос засварлах

 
Wiktionary
Wiktionary: Шонхор – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Шонхор – Викимедиа зураг, бичлэг, дууны сан