Туулын Төгөлдөр буюу Wander (2003 оны 5 сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын рэп дуучин, Дууны инженер юм.

2020 онд анхны уран бүтээл “Chamd l zoriulah hugjim” дуугаа цацсанаар олон нийтэд танигдаж эхэлсэн. Түүнээс хойш RedBone records студийг байгуулсан 2022 онд, "20TWOTWO" дебут цомгоо Redbone records-с гаргасан Уг цомогоо Youtube дээр эхэлж гаргасан. Хоёр дахь цомог "DANGER" 2022 онд нийт 8 дуутайгаар "Redbone records"-оос гаргаж, тус цомгоо хөгжмийн дэлгүүрүүдэд байршуулсан юм.

2023 оны 9 сард 3 дахь цомог "ZODIAC" нийт 10 дуутайгаар "Redbone records"-оос гаргасан

Энэхүү цомогт нь "DAMN", "SETGETSIIN EMCH", "DOUBLESTRIKE" зэрэг дуунууд нь сонсогчидод нь ихээхэн хүртээл болсон байдаг.

2022 оны 6 сард гаргасан "Setgetsiin emch" нь сонсогчидод маш их таалагдаж олонд хүрсэн.

2023 оны 10 сард реппер Lark тэй хамтран гаргасан "Zarimdaa" дууг гаргасан.

Бүтээл засварлах

Студийн цомгууд засварлах

  • 20TWOTWO (2022)
  • Danger (2022)
  • Zodiac (2023)

Цахим холбоос засварлах