V Бенедикт (Латин: Benedict V, Ромд төрж, 966 оны 7 сарын 4-нд нас барсан) нь 964 онд алба хашсан Ромын пап юм. XII Иоанныг (955–964) таалал төгсөхөд Ромчууд түүнийг папаар сонгосон хэдий ч Ариун Ромын эзэн хаан I Отто (936–973) уг сонголтыг хүлээн зөвшөөрөлгүй, хэдэн сарын дараа түүнийг папын суудлаас огцруулжээ. Ийнхүү хуучин пап Хамбургт хүргэгдэж, Хамбург-Бремений аркбишоп Адалдагийн халамжин дор диакон буюу орлогч болсон аж. V Бенедикт 966 онд нас нөгчиж, Хамбургийн сүмд чандарлажээ. Хожим түүний чандарыг Ромд авчирсан байна.

V Бенедикт
Өргөмжлөгдсөн964 оны 5 сарын 22
Сэнтийнээс буусан964 оны 6 сарын 23
ӨмнөхXII Иоанн
ДараахVIII Лео
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэр???
Төрсөн???
Итали, Ром
Нас барсан966 оны 7 сарын 4
Герман, Хамбург

V Бенедиктийг папын суудлаас огцруулсан сүмийн хурал дээр VIII Лео (963–965) түүний өмсч байсан цувыг урж, очирт таягийг нь хугалсан бөгөөд энэ нь түүхэн сурвалж бичгүүдэд папын очирт таягийн тухай дурьдсан анхны үйл явдал юм.


Католик сүмийн цол хэргэмүүд
Өмнөх
XII Иоанн
Ромын пап
964
Дараах
VIII Лео