VII Александр (Ромын пап)
VII Александр (Латин: Alexander VII, 1599 оны 2 сарын 13 - 1667 оны 5 сарын 22) нь 1655-1667 оны Ромын пап юм. Жинхэнэ нэр нь Фабио Кижи (Итали: Fabio Chigi). Урлагт их дуртай байсан тэрээр Жан Лоренцо Берниниг ивээлдээ авч, бүтээл туурвилыг нь дэмждэг байв. Мөн Жансенизмтай тэмцэж, Есүсийн нийгэмлэгийг хамгаалж, Францтай сөргөлдөж байсан гэдгээрээ түүхэнд үлдсэн юм.
VII Александр[1] | |
---|---|
Өргөмжлөгдсөн | 1655 оны 4 сарын 7 |
Сэнтийнээс буусан | 1667 оны 5 сарын 22 |
Өмнөх | X Иннокент |
Дараах | IX Клемент |
Хувийн мэдээлэл | |
Жинхэнэ нэр | Фабио Кижи |
Төрсөн | 1599 оны 2 сарын 13 Тосканийн Их Гүнлиг, Сьена |
Нас барсан | 22 May 1667 Папын улс, Ром, | (68 насалсан)
Намтар
засварлахСиенагийн алдартай гэр бүл Кижигийн удмын Фабио нь мөн Ромын пап V Павелын үеэл юм. Сиенагийн их сургуульд философи, шашин судлал, хууль заалгаад 1627 онд Феррарагийн дэд хамбын элч болжээ.
Тайлбар
засварлах- ↑ Дугаарлалтын талаар тайлбар: V Александрыг өдгөө антипап байсан гэж үздэг. Тэр үед албан ёсны пап гэж үзэж байсан тул жинхэнэ тавдугаар Александр албан ёсоор VI гэсэн дугаарлалтыг хэрэглэж байснаас үүдэн VI-VIII Александрууд үнэндээ V- VII Александр болно.
Өмнөх X Иннокент |
237 дахь Ромын пап 1655-1667 |
Дараах IX Клемент |