The Marshall Mathers LP 2
Студийн цомог: Эминэм
Худалдаанд гарсан 2013 оны 11 дүгээр сарын 05
Бичлэг 2012 оны 03 дугаар сар - 2013 оны 10 дугаар сар
Бичлэгийн студи Aftermath, Shady, Interscope
Жанр Хип хоп, реп рок
Үргэлжлэх хугацаа 78:28
Үйлдвэрлэгч Доктор Дре (Гүйцэтгэх продюсер), Рик Рубин (Гүйцэтгэх продюсер), Аалиас, Алекс да Кид, Кардиак, DJ Халил, Ди Ви Эл Пи, Эмил, Эминэм, Филти, Франк Дукес, Фрекүэнси, Жефф Баскер, Люс Ресто, Эм-Пазес, Эс 1, Сид Роамс, Стритраннер, Винсент Вендито
Дан дууны цомог
2013 оны 08 дугаар сарын 27 Berzerk
2013 оны 10 дугаар сарын 09 Survival
2013 оны 10 дугаар сарын 15 Rap God
2013 оны 10 дугаар сарын 29 The Monster
2014 оны 05 дугаар сарын 12 Headlights

The Marshall Mathers LP 2 нь Америкийн реппер Эминэм-ийн найм дахь студийн цомог юм. Энэ нь 2013 оны 11 дүгээр сарын 05-нд Shady Records, Aftermath Entertainment, Interscope Records-оос гарчээ. Энэхүү цомог нь Эминэмийн Web Entertainment-ийн шошготой хамгийн сүүлийн цомог юм. Мөн энэ нь түүний гурав дахь студийн цомог болох The Marshall Mathers LP (2000)-ийн үргэлжлэл болж байгаа юм. Цомгийг 2012-2013 онд хэд хэдэн продюсеруудтай хамтран бичсэн бөгөөд гүйцэтгэх продюсероор Доктор Дре, Рик Рубин нар ажилласан байна. Цомогт Скайлер Грей, Рианна, Кэндрик Ламар, Нэйт Рюсс нартай хамтарсан дуунууд багтжээ.

The Marshall Mathers LP-ийн үргэлжлэлийг хийх болсон санаа нь Эминэм цомгийнхоо ажлын эхний үе шатанд түүнд өмнөх үеийн цомгуудын дуунуудыг санагдуулам цөөн хэдэн дуу бичүүлсний дараа гарч ирсэн бөгөөд Эминэм үүнийг туршиж үзэхээр шийдэж, энэ нь томоохон эргэлт болсон юм. Энэ цомог нь арена рок, олд скүүл хип хоп дуунуудын нөлөөг авч, гол төлөв Бисти Бойс-ийн Licensed to Ill болон ЛЛ Күүл Ж-ийн Radio цомгуудаас санаа авсан бөгөөд энэ нь өмнөх цомгуудаас илүү минималист бүтээл болсон байна.

The Marshall Mathers LP 2 нь оны хамгийн их хүлээгдэж буй цомгуудын нэг байсан бөгөөд цомгийг Эминэм 2013 оны 08 дугаар сард болсон MTV-ийн хөгжмийн шагнал гардуулах ёслол-ын үеэр цомгийн эхний сингл болох Berzerk дууны үзүүлбэрийн хамт танилцуулсан байна. Дараагийн хоёр синглээр Survival болон Rap God нарыг гаргажээ. Үүний дараагаар Рианнатай хамтарсан The Monster дуу нь дөрөв дэх сингл болон гарч Billboard Hot 100-д нэгдүгээрт оржээ. Мөн 2014 онд цомгийн тав дахь синглээр дуучин Нэйт Рюсстэй хамтарсан Headlights дуу сонгогдсон юм.

The Marshall Mathers LP 2 нь эхний долоо хоногтоо 792,000 хувь борлогдож, АНУ-ын Billboard 200 жагсаалтын нэгдүгээр байранд оржээ. Энэхүү цомгийг 2017 оны 03 дугаар сард Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос quadruple platinum-аар баталгаажуулсан байна. Цомог шүүмжлэгчдээс эерэг үнэлгээг авч, Эминэмийн техникийн реп хийх чадвар, продакшны сонголтыг магтсан байна. Энэ цомог нь Эминэмийн өмнөх гурван цомогтой харьцуулахад илүү сайжирсан бүтээл бөгөөд, оны шилдэг цомгуудын жагсаалтад багтжээ. Мөн энэ нь 2015 оны Грэммийн шагнал гардуулах ёслол-д "Шилдэг реп цомог"-ийн төрөлд Эминэмд зургаа дахь удаагийн Грэммийн шагналыг авчирч, дээд амжилтыг тогтоожээ.

Стандарт хувилбар

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Bad Guy"   7:14
2. "Parking Lot (Skit)"   0:55
3. "Rhyme or Reason"   5:01
4. "So Much Better"   4:21
5. "Survival"   4:32
6. "Legacy"   4:56
7. "Asshole (featuring Skylar Grey)"   4:48
8. "Berzerk"   3:58
9. "Rap God"   6:03
10. "Brainless"   4:46
11. "Stronger Than I Was"   5:36
12. "The Monster (featuring Rihanna)"   4:10
13. "So Far..."   5:17
14. "Love Game (featuring Kendrick Lamar)"   4:56
15. "Headlights (featuring Nate Ruess)"   5:43
16. "Evil Twin"   5:56
Нийт үргэлжлэх хугацаа:
78:28

Люкс хувилбар (Нэмэлт диск)

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
17. "Baby"   4:23
18. "Desperation (featuring Jamie N Commons)"   3:56
19. "Groundhog Day"   4:53
20. "Beautiful Pain (featuring Sia)"   4:25
21. "Wicked Ways"   6:32

Өргөтгөсөн хувилбар

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
22. "Don't Front (featuring Buckshot)"   4:44
23. "Survival (Instrumental)"   4:32
24. "Berzerk (Instrumental)"   3:57
25. "The Monster (Instrumental)"   4:09
26. "Rap God (Instrumental)"   6:06
27. "Headlights (Instrumental)"   5:50
Нийт үргэлжлэх хугацаа:
131:45
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
The Marshall Mathers LP 2
  • Огноо: 2013 оны 11 дүгээр сарын 05
  • Лэйбл: Shady, Aftermath, Interscope, Web
  • Формат: Диск, пянз, онлайнаар татаж авах, сонсох
1
1
1
1
3
2
1
1
1
1
  • АНУ: 6,500,000
  • Их Британи: 704,000
  • Канад: 365,000
  • Франц: 160,000
  • RIAA: 4× Цагаан алт
  • ARIA: 3× Цагаан алт
  • BEA: Алт
  • BPI: 2× Цагаан алт
  • BVMI: 3× Алт
  • IFPI DEN: Цагаан алт
  • IFPI SWI: Цагаан алт
  • MC: 4× Цагаан алт
  • RMNZ: Цагаан алт
  • SNEP: Цагаан алт