Thai Airways International
Thai Airways International (Thai Airways International Public Company Limited, тай. การบินไทย, Тай агаарын тээвэр, SET: THAI) —Тайландын үндсэний агаарын тээвэрлэгч компани.
Агаарын тээврийн компаний гол нисэх онгоцны буудал нь Суварнабхуми юм. Thai Airways International бол "Star Alliance" холбооны үүсгэн байгуулагч гишүүний нэг юм. Тус компани нь Бангкок - Лос Анжелес зэрэг хамгийн урт зорчигч тээврийн нислэг үйлддэг байна.
Түүх
засварлах1960 оны 3-р сард байгуулагдсан "Thai Airways International" нь алдарт "SAS" агаарын тээврийн компанийн шууд оролцоотойгоор байгуулагдсан хамтарсан компани байв. 1977 он хүртэл SAS нь Thai Airways International компанийн хувьцааны 30 %-г эзэмшдэг байв. 1977 онд SAS-ийн эзэмшдэг хувьцааны 15%-г Тайландын Засгийн газар худалдаж авсан. Техникийн флот болон нислэгийн газарзүйн байршлыг нэмэгдүүлэх стратегийн хөтөлбөрийн хүрээнд Thai Airways International компани 1988 онд Тайландын хамгийн том дотоодын агаарын тээврийн компани болох «Thai Airways Company» компанитай нэгдсэн. Тайландын агаарын тээврийн компани нэгэн цагт дэлхийн агаарын тээвэрлэгчдийн хамгийн том холбоо болох «Star Alliance» холбоог байгуулах санаачлагчдын нэг байв.