Twice

Солонгосын 9 гишүүнтэй эмэгтэй шүтээн хамтлаг
(TWICE-с чиглүүлэгдэв)

Twice (Англи: Twice - «хоёр дахин»; 트와이스) — Өмнө Солонгосын дуу бүжгийн хамтлаг.

Tваяс
2016-02-27
2016-02-27
Товч танилцуулга
Үндсэн нэрАнгли: Twice
Бусад нэрсолонгос галиг: "트와이스"
монгол галиг: "Тваяс"
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлСолонгос хэл, Япон хэл, Англи хэл
Зах зээлӨмнө Солонгос, Япон
УрсгалПоп, Солонгос поп, Бүжигт поп,
Өсвөрийн поп, Өнгөт поп
Танил үе2015 он - Одоо
ХөтөчӨмнөд Солонгос JYP Entertainment

Япон Warner Music Japan

Америкийн Нэгдсэн Улс Republic Records
Гишүүн (9)Наён
Жонён
Момо
Сана
Жихю
Мина
Дахён
Чэёон
Жыви
Цахим хаягtwice.jype.com

Өмнө Солонгосын "JYP Entertainment" 9 гишүүнтэй Twice охидын хамтлагийг 2015 онд байгуулсан. Хамтлагийн 9 гишүүн Наён, Жонён, Момо, Сана, Жихю, Мина, Дахён, Чэёон, Жыви нар 16 телевизийн шоунаас шалгаран 2015 оны 10 сарын 20-нд The Story Begins мини цомогтойгоо дэбютээ хийсэн.

Twice хамтлаг 2016 онд "Cheer Up" дуугаа гаргаснаар алдар нэрт хүрэх эхлэлээ тавьсан. Энэ дуу нь олон хөгжмийн чартуудыг тэргүүлж, нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох Melon Music Awards болон Mnet Asian Music Awards-аас "Оны шилдэг дуу" шагналыг хүртсэн. Үүний дараагаар тэдний дараагийн гаргасан Twicecoaster: Lane 1 мини цомгийн "TT" дуу нь 4 долоо хоног дарааллан хөгжмийн чартуудыг тэргүүлсэн. Дэбютээ хийснээс 19 сарын дараагаар Twice 1.2 сая гаруй цомог борлуулаад байсан. 2019 оны байдлаар 3.75 сая цомог Солонгост борлуулаад байсан ба 2020 оны 12 сарын байдлаар Солонгос болон Японд 10 сая гаруй цомог борлуулжээ. "Cheer Up" (2016), "TT" (2016) and "Signal" (2017) дуунууд нь Өмнөд Солонгост хит болоод зогсохгүй олон алдартнууд бүжгийн хөдөлгөөнийг дуурайн дэмжиж байсан.

Хамтлаг 2017 оны 6 сарын 28-нд Япон дахь дэбютээ #Twice цомогтойгоо хийсэн. Уг цомгоороо Японы Oricon Albums Chart-д 2 дугаарт жагссан, 2 жилд, эхний долоо хоногтоо хамгийн олон цомог борлуулсан K-pop уран бүтээлч болсон. Үүний дараа 10-р сард анхны Япон дуу болох "One More Time" дуугаа гаргасан. Twice Японд анхны "platinum" гэрчилгээг цомог болон дуугаараа нэг жилд хүртсэн охидын хамтлаг болсон. Тэд 2019 онд Японд dome tour тоглолтоо хийсэн ба ийм аялан тоглолт хийсэн анхны Солонгосын охидын хамтлаг болсон.

Twice олон улсын маш олон амжилттай, анхны бүрэн хэмжээний цомог Twicetagram ба гол дуу "Likey"-г 2017 онд гарган "Billboard World Albums" ба "World Digital Song Sales" чартад нэг зэрэг тэргүүлсэн анхны Солонгосын эмэгтэй уран бүтээлч болсон. 2020 онд JYP Entertainment сурталчилгаа хийхээр Америкийн Republic Records-той гэрээлж улмаар More & More болон Eyes Wide Open цомгоороо Billboard 200-д жагссан. Twice Солонгост "Үндэсний Охидын Хамтлаг" гэх тодотголтой ба олон телевизийн шоунд энэ тодотголоор зарлагдсан байдаг.

Бэлтгэл

засварлах

2013 онд JYP Entertainment компани шинэ эмэгтэй хамтлаг 2014 оны эхний хагаст багтааж гаргана гэдгээ мэдэгдсэн. 2014 оны 2-р сард Лена, Сесилья гэж олонд танигдсан хоёр дадлагажигч дээр Наён, Жонён, Жисү (хожмын Жиxю), Миньён зэрэг дадлагажигчийг оруулж «6Mix» гэсэн бүлэг үүсгэсэн. Дараа нь Сесилья гарч Сана орж ирсэн ба Лена компаниас гарснаар тус бүрэлдэхүүнээр хамтлагийг үүсгэхийг болиулсан.

2015 онд Паг Жинён захирал 7 гишүүн бүхий охидын хамтлагийг Mnet телевизээр гарах «Sixteen» уралдаант хөтөлбөрөөс буюу нэр бүхий 16 дадлагажигчийнхаа дундаас шигшиж байгуулахаа зарлажээ. Телевизийн үзвэр 5 сарын 5-наас 7 сарын 7-ны хооронд болж Наён, Сана, Дахён, Чэёон, Мина, Жихю, Жонён гэсэн 7 гишүүнийг шалгаруулсан. Гэвч тэр үдшийн оройн гэнэтийн мэдээ буюу хамтлагийг 9 гишүүнтэй болгохоор шийдэж Жыви, (үндсэн долоод багтаагүй) үзэгчдийн сонголтоор сонгогдож, Момо, (өмнөх шатнаас хасагдсан) үзүүлбэрийн чадварт үндэслэн Паг Жинён болон арын ажилчдын сонголтоор нэмэгджээ. Хамтлагийн нэр TWICE нь (хоёр удаа гэсэн утгатай) нэг удаа сэтгэл татам хөгжмөөрөө, нэг удаа сэтгэл татам үзүүлбэрээрээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрнэ гэсэн утгатай. Фенүүдийн нэр болох ONCE (нэг удаа гэсэн утгатай) нь гишүүдийн хэлснээр "Биднийг нэг удаа хайрлавал , бид тэр хайрыг тань хоёр дахин илүү болгон буцаан өгнө" гэсэн утгатай ажээ.

Эхлэл: 2015 он

засварлах

2015 оны 10 сарын 20-нд хамтлагийн анхны «The Story Begins» миницомог худалдаанд гарав. Цомгийн гол дуу нь «Like Ooh-Ahh» нэртэй байсан ба тус дуу хип хоп, рок, ритм-блюз хольц бүхий өнгөт поп хэмээх бүжигт дууны урсгалынх гэж тодорхойлогджээ.

Twice 2015 оны 10-р сарын 20-нд "Like Ooh-Ahh" дуугаараа үзүүлэх тоглолт хийн дэбютээ хийсэн. Хамтлагийг хүмүүс халуун дулаанаар хүлээн авсан ба Gaon цомгийн жагсаалтад 4-т жагсаж эхэлсэн ба 3-р байр хүртэл дэвшсэн. "Like Ooh-Ahh" дуу Солонгосын олон хөгжмийн чартад шилдэг 10-т багтсан, дууны Youtube хандалт 50 сая үзэлтэд 5 сарын дотор хүрсэн нь тухайн үедээ K-pop хамтлаг дундаа хамгийн олон үзэлттэй дуунуудын нэг болсон. Twice 2015 оны Mnet Asian Music Awards-аас "Шилдэг шинэ эмэгтэй уран бүтээлч" шагналыг хүртсэн ба анхны шагнал гардуулах ёслолын үзүүлбэрээ SBS Gayo Daejeon - нд Like Ooh-Ahh дууны ремиксээрээ үзүүлсэн.

2016 оны 1 сарын 23-нд Billboard-аас Twice Billboard World Albums Chart-д жагсаж эхэлснийг зарласан ба 15-р байр хүртэл дэвшсэн байдаг.

Хамтлаг 2016 оны 4 сарын 25-нд "Cheer Up" гол дуутай хоёр дахь мини цомог Page Two-г гаргасан. Энэ цомог нь маш амжилттай байсан ба Gaon цомгийн жагсаалтад 2-т жагсан, Billboard World Albums чартад 6-т жагссан бөгөөд 80686 хувийг 4-р сардаа борлуулсан. Twice тухайн жилдээ хамгийн олон эхний 7 хоногийн цомог борлуулсан охидын хамтлаг болж, 8-р сарын байдлаар Page Two 150000 хувь борлуулагдсан байв. Гол дуу Cheer Up нь хамтлагийн анхны чартад 1-т жагссан дуу болсон ба 8 хөгжмийн чартад гарсан даруй 1-т жагссан. Gaon Digital чарт болон Billboard K-pop шилдэг 100-г тэргүүлэхээс өмнө Санагийн "shy shy shy" дууны хэсэг Солонгост алдартай хандалт өндөртэй болоод байсан. 2016 оны төгсгөлд Cheer Up дуу нь Солонгосын шилдэг үзүүлбэр дуу болсон. Олон улсад Cheer Up дуу Billboard World Digital Song Sales чартад 3-т жагссан, YouTube Chart-д 25 жагссанаараа Twice нь энд жагссан Өмнөд Солонгосын ганц уран бүтээлч болсон.

Twice Cheer Up дуугаар анхны хөгжмийн нэвтрүүлэгийн шагналаа хүртсэн ба MCountdown, Music Bank, Inkigayo гэх мэт нэвтрүүлгүүдээс олон ялалт авсан. Хамтлаг анхны Америк дахь үзүүлбэрээ 7-р сарын 31-нд KCON наадмаар үзүүлсэн.

2016 оны 10 сарын 20-нд 1 жилийн ойдоо зориулан удахгүй цацагдах мини цомог Twicecoaster: Lane 1 -н шинэ дуу "One in a Million" дуугаа V Live-р шууд дамжуулсан. "TT" гол дуутай Twicecoaster: Lane 1 цомгоо 10-р сарын 24-нд гаргасан. Хамтлаг уг цомгоороо Солонгост 165000 хувийг борлуулснаар өмнөх мини цомог Page Two - н бүтэн 5 сард борлуулсан борлуулалтыг 7 хоногийн дотор давсан. Тэр жилдээ Twicecoaster: Lane 1 цомгоо 350852 хувь борлуулсанаар 2016 оны хамгийн олон цомог борлуулсан K-pop охидын хамтлаг болсон. Гол дуу "TT" Gaon Digital чартад 4 долоо хоног дарааллан дээгүүр жагссан. Billboard's World Album чартад 3-т жагссан нь хамтлагийн анхны шилдэг 5-т багтсан тохиолдол бөгөөд, TT дуу Billboard's World Digital Song Sales чартад 2-т жагссан.

2017 оны 1-р сард, JYP энтертайнмент Twice-н анхны аялан тоглолтыг хийх болсоноо зарласан. 3 өдөр тоглогдох "Twice 1st Tour: Twiceland – The Opening" тоглолт SK Olympic Handball Gymnasium-д 2-р сарын 17-ноос 19-ний хооронд явагдав. Солонгос дахь тоглолтын дараагаар Тайланд, Сингапурт тоглолтоо хийн, Twice гол дуу "Knock Knock" ба Twicecoaster: Lane 1 цомгийн шинэчилсэн хувилбар тусгай цомог Twicecoaster: Lane 2 -г 2-р сарын 20-нд гаргав. Уг цомог нь гарсан даруйдаа Gaon Album чартыг тэргүүлж Billboard World Albums чартад 4-т жагсан 2-р сарын сүүл гэхэд 266,645 хувь борлуулагджээ. Цомгийн гол дуу "Knock Knock" цацагдсан даруйдаа Gaon Digital чартыг тэргүүлэн, World Digital Song Sales-д 5-т, Japan Hot 100-т 15-т тус тус жагсав.

Twice 2-р сарын эхээр Япон вебсайт, сошиал хаягуудаа нээн, 2-р сарын 24-ий өдөр, албан ёсоор Японд дебютээ 6-р сарын 28-нд #Twice цомгийн хамт хийхээ мэдэгдэв. 5-р сарын 15-нд Twice 4-дэх мини цомог Signal -аа гол дуу Signal -ын хамт гаргасан. Уг цомгийг Паг Жинён продюсерлэсэн бөгөөд энэ нь тэдний анхны хамтрал байв. Мини цомог нийт 6 дуутай ба, хамтлагийн гишүүд Жихё болон Чаён нар "Eye Eye Eyes" дууг бичиж, "Only You" дууг Wonder Girls хамтлагийн хуучин гишүүн Ha:tfelt бичсэн байна. Signal эхний 7 хоногтоо Gaon Album чартыг тэргүүлж мөн Billboard World Albums чартад 3-т жагсав. Billboard Heatseekers Albums чартад мөн 11-т жагссан. Энэ цомог нь нийт 248,550 хувь борлуулагдаж Өмнөд Солонгостоо 5-р сарын байдлаар

By the end of May, it was reported to be the second best-selling album in South Korea for the month, recording sales of 248,550 copies.[66] Meanwhile, the album's eponymous lead single debuted atop the Gaon Digital Chart and the Billboard K-pop Hot 100, and at number three on the Billboard World Digital Song Sales chart.[67] With the commercial success of Signal, it was reported that Twice had reached cumulative sales of over 1 million copies of their five albums, achieving the feat in just one year and seven months after debuting.[68]

Бүрэлдэхүүн

засварлах
 

"TWICE" хамтлаг есөн гишүүнтэй. Үүнд 5 Солонгос гишүүн (Наён, Жонён, Жихю, Дахён, Чэёон), Япон 3 (Мина, Момо, Сана) Тайвань 1 (Жыви) гишүүдтэй.

# Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр, газар Үүрэг Өнгө
монгол солонгос латин монгол төрөлх
1 Наён 나연 Nayeon Им Наён 임나연 1995 оны 9 сарын 2 (1995-09-02) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
      Өмнөд Солонгос, Сөүл ||Гоцлол хоолой, бүжигчин, төв
Цэнхэр
2 Жонён 정연 Jeongyeon Юү Жонён 유정연 1996 оны 11 сарын 1 (1996-11-01) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
      Өмнөд Солонгос, Сүвонь ||Гоцлол хоолой
Шар-ногоон
3 Момо 모모 Momo Хирай Момо 平井もも 1996 оны 11 сарын 9 (1996-11-09) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
      Япон, Киото ||Гол бүжигчин, туслах хоолой, туслах реппер
Ягаан
4 Сана 사나 Sana Минатозаки Сана 湊崎紗夏 1996 оны 12 сарын 29 (1996-12-29) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
      Япон, Осака ||Туслах хоолой, бүжигчин
Нил ягаан
5 Жихю 지효 Jihyo Пак Жихю 박지효 1997 оны 2 сарын 1 (1997-02-01) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
      Өмнөд Солонгос, Күри ||Ахлагч, Гол хоолой
Шар
6 Мина 미나 Mina Миёи Минами 名井 南 1997 оны 3 сарын 24 (1997-03-24) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
      Америкийн Нэгдсэн Улс, Сан-Антонио||Хоолой, дэд бүжигчин
Цайвар ногоон
7 Дахён 다현 Dahyun Ким Дахён 김다현 1998 оны 5 сарын 28 (1998-05-28) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
      Өмнөд Солонгос, Соннам ||Реппэр, туслах хоолой
Цагаан
8 Чэёон 채영 Chaeyoung Сун Чэёон 손채영 1999 оны 4 сарын 23 (1999-04-23) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
      Өмнөд Солонгос, Сөүл ||Гол реппэр, Туслах хоолой
Улаан
9 Жыви 쯔위 Tzuyu Жоу Жыви 周子瑜 1999 оны 6 сарын 14 (1999-06-14) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
      Бүгд Найрамдах Хятад Улс, Тайнань ||Нүүр царай, хоолой, бүжигчин, Maknae(отгон гишүүн)
Хөх

Гишүүдийн зураг: