Шюга (дуучин)
Шюга (Suga) гэх тайзны нэрээр алдаршсан Мин Юнги (сол. 민윤기) нь Өмнөд Солонгосын рэппэр, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер юм. Тэрбээр хөвгүүдийн хамтлаг BTS-ын гол рэппер. 2016 оны 8-р сарын 16-нд анхны mixtape-ээ AGUST D нэртэйгээр гаргасан. Тэрбээр 13 настайгаасаа хойш төгөлдөр хуур тоглож эхэлсэн.Мөн гитар тоглодог. Өдгөө Шюга BTS-ийн маш олон дууг хамтран зохиож, продюсэрлэсэн бөгөөд BTS-ээс гадна өөр олон уран бүтээлчдийн дууг ч мөн продюсэрлэн ажилладаг. Сүүлд гаргасан соло цомог болох D-2 Daechwita дуу нь маш олон амжилтыг эвдэж рекордуудыг тогтоосон.
Suga / 슈가 | |
---|---|
Уугуул нэр | 민윤기 / Мин Юнги |
Төрсөн нэр | Min Yoon-gi |
Тайзны нэр | SUGA, Agust D |
Төрсөн | 1993 оны 3 сарын 9 |
Гарал | Өмнөд Солонгос, Дэгү |
Хөгжмийн урсгал | К-Поп, Хип хоп, R&B |
Мэргэжил | Рэппэр, дуучин, хөгжмийн продюсер |
Идэвхтэй | 2013–одоо |
Студи | Big Hit Music |
Хамтардаг уран бүтээлчид | BTS |
Цахим хуудас | bts.ibighit.com |
НамтарЗасварлах
Шюга Өмнөд Солонгосын Тэгү хотод 1993 оны 3 сарын 9-нд төрсөн. Төрсөн нэг ахтай. Тэрбээр анх 2010 онд Big Hit Entertainment-ийн "Hit it" сонгон шалгаруулалтад 2-р байр эзэлж байсан. Тэрбээр багаасаа ая зохиох, дууны үг бичих авьяастай байсан.