Сынри

(Seungri-с чиглүүлэгдэв)

Сынри (сол. 승리; ялалт) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан И Сын-хён (сол. 이승현) нь 1990 оны 12 сарын 12-нд Өмнөд Солонгост төрсөн дуучин, бүжигчин, жүжигчин, ая зохиогч юм. Тэрээр Өмнөд Солонгосын хамтлаг болох Big Bang-ийн гишүүн юм. Уг хамтлагт орохоосоо өмнө Gwangju бүжгийн хамтлагт байсан. Тэрээр Let's Cokeplay: M.Net Battle Shinhwa телевизийн цуврал нэвтрүүлгээр анх удаа олон нийтэд танил болсон бөгөөд уг нэвтрүүлэг нь "Second Shinhwa"[1] гэж нэрлэгдэх хөвгүүдийн хамтлагийг бүрдүүлэхэд чиглэгдэж байжээ. Хэдийгээр түүний бүжиглэх ур чадвар гайхалтай байсан боловч хоолойн чадвар дутмаг байна хэмээгдэн хасагдаж байжээ. Удалгүй түүнийг YG интертайментийнхан шалгаж Big Bang хамтлагт нэгтгэжээ. Уг хамтлагийг бүрдүүлэх цуврал нэвтрүүлгийн есдүгээр хэсгээс хасагдсан боловч түүнд YG Entertainment интертайментийн захирал Yang Hyun Suk нэг боломж олгосноор тэрээр боломжийг алдалгүй BIGBANG[2] - ийн гишүүн болжээ.

Сынри
Төрсөн нэрИ Сын-хён
Тайзны нэрV.I
Төрсөн1990 оны 12 сарын 12 (1990-12-12) (33 настай)
ГаралӨмнөд Солонгос, Куанжү
Хөгжмийн урсгалКэй-поп, дэнс-поп, R&B, хип хоп, поп
МэргэжилДуучин-дуу зохиогч, бүжигчин, жүжигчин, дуу бичлэгийн продюсер, хөгжмийн зохиолч
Идэвхтэй2006–одоо
СтудиYG Entertainment
Хамтардаг уран бүтээлчидBig Bang
Цахим хуудасwww.ygbigbang.com/seungri

Гарын үсэг
  1. "YG신인 빅뱅, '배틀신화' 탈락자 포함 '눈길'". Star News. 2006.07.07. Retrieved 22 January 2010. {{cite news}}: Check date values in: |date= (help); Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  2. "빅뱅, 1명 최종탈락..5인조 확정". Star News. 2006.08.14. Retrieved 22 January 2010. {{cite news}}: Check date values in: |date= (help); Cite has empty unknown parameter: |coauthors= (help)