Цэндийн Батбаатар, 2000 оны 2-р сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг хүмүүс ихэвчлэн "NewSac" нэрээр нь буюу YouTube дээрх видеонуудаар мэддэг. 2021 оны 4-р сарын байдлаар тэрбээр 2.5 сая гаруй хандалт, 36 мянга гаруй дагагчтай болсноор Монгол улсын хип хоп контент үйлдвэрлэгч сувгийн хамгийн их дагагч, үзэлттэй сувгуудын нэг болсон. Мөн тэрбээр анх " Нэрнээс цааш юу мэдэх вэ? " бичлэгээрээ монгол үзэгчдийн анхаарлыг татаж чадсан.

NewSac
NewSac.jpg
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэр, Төрсөн өдөр Цэндийн Батбаатар
2000 оны 2 сарын 3 (2000-02-03) (21 настай)
Иргэншил Монгол
Мэргэжил Youtuber
Цахим хуудас http://newsac.me
YouTube-н мэдээлэл
Олны мэдэхээр NewSac
Суваг
Идэвхтэй жил 2019 оноос хойш
Төрөл Entertaiment, series,
  • Цуврал нэвтрүүлэг
  • Влог
  • Entertaiment видео
  • Дуу
Захиалгачид 37+ мянга
Нийт үзэлт 2,500,000 +

Өмнөх амьдралEdit

Тэрбээр Монгол улсын Улаанбаатар хотод 2000 оны 2-р сарын 3-нд айлын бага хүү болон төрсөн. 2008 онд Говьсүмбэр аймгийн 3-р сургуульд элсэн орж 2018 онд төгссөн. Багаасаа хип хоп хөгжим, мөн сагсан бөмбөгт маш дуртай байсан ба 10 жилдээ урлагийн үзлэг мөн сургуулиас зохиосон спорт урлагийн арга хэмжээнд тогтмол оролцдог нэгэн байсан. Улмаар 2018 онд Соёл урлагийн их сургуулийн Радио телевизийн сургуульд Дууны найруулагч мэргэжлээр элсэн орсон.

КареерEdit

YoutubeEdit

Батбаатарыг их сургуулд суралцаж байх үед түүний найз өөрийн микрофоныг 7 хоног зээлдүүлэв. Ингээд удаан хугацаанд бодож явсан Youtube дээр хүссэн төрлөөрөө бичлэг хийх боломжтой болов. Ингээд тэр 2019 оны 5-р сард танин мэдэхүйн "Далайн мангасууд" хэмээх бичлэгээ оруулав. Уг бичлэг одоогоор YouTube дээр 250-аад мянган хандалтыг авсан ба өдгөө түүний сувгийн хамгийн их үзэлттэй бичлэг болсон. Үүний дараагаар тэр олны танил эрхмүүдийн мэдээллийг ашиглан бичлэг хийж эхэлсэн ба энэ нь түүний жинхэнэ сонирхол байв. Мөн тухайн цаг үед түүний суваг шиг ийм мэдээлэлтэй суваг тун ховор байсан. Эхэн үед хийгдсэн бичлэгүүд нь төдийлөн олонд хүрээгүй ч тодорхой хэмжээний дагагч, үзэгчидтэй болсон.

2019 - 2021: Урлаг сонирхогч залууст танигдаж эхэлсэн үеEdit

NewSac "Нэрнээс цааш юу мэдэх вэ?" видео бичлэгээрээ олон хүнд танигдаж эхэлсэн бөгөөд энэ үед тэрбээр их сургууль мөн Youtube дээр бичлэгээ давхар хийдэг байв. Тэр үзэлт бус тууштай байдлыг нэгт тавьсан учир зогсолтгүй бичлэгээ хийсээр байсан юм. Энэ бүхний эцэст тэр одоо ч бичлэгүүдээ хийсээр байгаа ба өөрийн гэсэн үзэгч дэмжигч нартай болж чадсан. Мөн 2020 оны эхний хагсан A.F.E Films-ийн бүтээсэн Монголын хип хопын үүсэл хөгжил хэмээх цуврал баримтат кинонд тоглосон. Тус кинонд Монголын бүх цаг үеийн хип хоп одод тоглосон ба NewSac Content Maker-үүдийг төлөөлөн оролцсон байна.

Амжилт дагуулсан 2020 онEdit

Тус он Батбаатарын тун амжилттай жил болж байв. Ганц Youtube-н бичлэгт баригдалгүй Facebook дээр өөрийн PAGE-г нээж NBA SACFUN хэмээх хөгжилтэй цуврал контентыг эхлүүлэв. Энэ нь Монгол улсад урьд өмнө байгаагүй ба дэлхийд өөр цор ганц хүн хийдэг нь DJ MEECHY MEECH байв. Батбаатар тус бичлэгээр олон мянган хандалтыг авч байсан ба Монголын сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын дунд багагүй танигдаад байв. Гэвч хэсэг хугацааны дараа учир битүүлэг байдлаар түүний PAGE болон SACFUN контентын 12 дугаар бүхэлдээ устаж үгүй болсон байна.

Бусад холбоосEdit

  • NewSac - Фэйсбүүк [[1]]
  • NewSac - Инстаграм [[2]]
  • NewSac - Юүтүб [[3]]