LeftRightLeftRightLeft нь Их Британийн алтернатив рок хамтлаг Coldplay-н 2009 онд гарсан амьд цомог юм.Coldplay энэхүү цомгоо өөрсдийн цахим хуудас болох coldplay.com дээр 2009 оны 5-р сарын 15-ны 9:00 (GMT) цагт үнэгүй татаж авахаар байршуулсан бөгөөд 6 өдрийн дотор 3,5 сая удаа татагджээ. Mөн LeftRightLeftRightLeft цомгийг үлдэж байгаа Viva la Vida аялан тоглолтод хүрэлцэн ирсэн хүмүүст CD хэлбэрээр үнэгүй тараажээ.

LRLRL
Coldplay хамтлагийн 2009 онд гаргасан амьд цомог
Coldplay-н амьд цомог LeftRightLeftRightLeft
Худалдаанд гарсан 2009 оны 5 сарын 15
Бичүүлсэн 2008 он
Жанр алтернатив рок
Нийт хугацаа 39:54
Хэл Англи
Шошго Parlophone, Capitol
Coldplay хронологи
Prospekt's March
(2011)
LeftRightLeftRightLeft
(2014)
Every Teadrop Is a Waterfall(EP)
(2014)

Энэхүү цомгийнхоо талаар хамтлагийн ахлагч Крис Мартин хэлэхдээ: "Хэдийгээр энэ цомог амьд боловч, жинхэнэ цомог байхаар. Цомгоо үнэгүй тараах нь хөгжмийн урлагт гарч буй нэгэн дэвшил бөгөөд энэхүү цомгоор дамжуулан манай хамтлаг энэ цаг мөчид ямар дуугаралттай мэдэх боломжтой." гэсэн. Энэхүү цомог нь coldplay.com цахим хуудсаар дамжуулан цацагдаж байгаад хамтлагийн дараагийн амьд цомог болох Live 2012 гарснаар цахим хуудаснаас устгагдсан.

Цомогт багтсан дуунууд засварлах

Бүх дууг зохиосон: Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион болон Крис Мартин

Д.д НэрЭнэхүү дууны багтсан цомог Хугацаа
1. "Glass of Water"  Prospekt's March 4:44
2. "42"  Viva La Vida or Death and All His Friends 4:52
3. "Clocks"  A Rush of Blood to the Head 4:40
4. "Strawberry Swing"  Viva La Vida or Death and All His Friends 4:16
5. "The Hardest Part/Postcards from Far Away"  X&Y болон Prospekt's March 4:15
6. "Viva La Vida"  Viva La Vida or Death and All His Friends 5:24
7. "Death Will Never Conquer"  "Viva la Vida" цомгийн сингл 1:39
8. "Fix You"  X&Y 5:38
9. "Death and All His Friends"  Viva La Vida or Death and All His Friends 4:24

Цомгийг бүтээсэн хүмүүс засварлах

Coldplay

Техникийн хүмүүс
  • Дан Грийн – Продюсер,засвар
  • Рик Симпсон – Продюсер,засвар
  • Тони Смит – туслах
  • Анди Раг – туслах засвар
  • Боб Лудвиг – Мастер

The Bakery студид бүтээгдэж.
Gateway Studios-д мастер хийгдэв.

Холбоосууд засварлах

Нэмэлт холбоосууд засварлах