Гадаад легион

(Légion étrangère-с чиглүүлэгдэв)

Францын гадаад легион буюу Гадаад легион (Франц: Légion étrangère [leʒjõetʁãˈʒɛːʁ]) нь Францын хуурай цэргийн хүчний бүрэлдэхүүнд багтдаг гадаад иргэдээс бүрдсэн цэргийн анги нэгтгэл юм.

Гадаад легион
Légion Étrangère
Гранат

Долоон дөлтэй гранат: Гадаад легионы тэмдэг
Байгуулагдсан 1831 оны гуравдугаар сарын 10
Улс  Франц
Зэвсэгт хүчин Les forces armées françaises
Зэвсэгт хүчний салбар анги Armée de Terre
Ерөнхий гишүүнчлэл Бүтцийг үзэх
Хүч ≈ 9500
Гарнизон Бүтцийг үзэх
Уриа „Legio Patria Nostra“ (лат. „Легион бол бидний эх орон“)
„Honneur et Fidélité“ (фра. „Нэр хүнд ба үнэнч байх“)
Өнгө Vert et rouge (ногоон ба улаан)
Марш хөгжим Le Boudin
Тэмдэглэлт өдөр дөрөвдүгээр сарын 30 (Камаронегийн тулаан)
Командлагч
Командлагч Бригадын генерал (Général de brigade) Ален Лард
Чухал
командлагч

Генерал Пол Фридерик Ролле („Легионы эцэг“ гэгддэг)

Таних тэмдэг
Малгай Képi blanc ба Béret vert
Францын Гадаад легионы малгай-берет.

Гадаадын легион түүхэн замналдаа 40 гаруй мянган цэргийн бүрэлдэхүүнтэй байсан цаг үе байдаг. Жишээ нь 1914 оны наймдугаар сард Гадаад легионд 52 үндэстнээс бүрдсэн 42.883 сайн дурынхан байдаг байжээ. 2018 оны байдлаар 100 орны иргэдээс бүрдсэн 8900 хүн легионы 11 ангид алба хааж байв.

Францын Гадаад Легионы туг

Францын легионыг 1831 оны гуравдугаар сарын 9-нд Луи-Филиппом I хаан байгуулжээ. Франц Алжирыг колоничлохоор төлөвлөж байсан тул улсаас гадаад оронд алба хаахад нэлээд тооны цэрэг хэрэгтэй байжээ. Энэ үед олон гадаадын иргэд Францад, ялангуяа Парист суурьшсан байжээ. Легионыг байгуулснаар хаан Луис Филипп шаардлагатай тооны цэргээ авч, үүний зэрэгцээ тус улсын хүн амын "хүсээгүй" хэсгийн тоог бууруулж чадсан байна. Тиймээс тэрээр маргааш нь 1831 оны гуравдугаар сарын 9-ний (la Loi du 9 mars 1831) хууль гаргаж, гадаадын легионыг зөвхөн эх газрын Францаас гадна ашиглах боломжтой гэж заажээ. Шинэ цэргийн ангийн офицеруудыг Наполеоны армиас, цэргүүдийг Итали, Испани, Швейцар, европын бусад орнуудаас гадна хуулийн асуудалтай францчуудаас бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ ажилд (цэрэгт) авах хүний ​​нэрийг асуухгүй байх уламжлал энэ үеэс тогтсон байна.

Гадаадын легион байгуулагдсан цагаасаа 1980-аад оны сүүл хүртэл дэлхийн өнцөг булан бүрээс 600.000 гаруй хүн легионы ногоон-улаан тугийн дор алба хааж байжээ. Хурандаа Мореллон (Мореллоны) хэлсэн үгнээс үзвэл, энэ хугацаанд 36.000 гаруй легионер тулаанд нас барсан ажээ.

Өнөөдөр Гадаадын легионыг Францын төр НАТО эсвэл Европын Холбооны хүрээнд ашиг сонирхлоо хамгаалдаг, түүхэн үүрэг хариуцлага хүлээдэг (жишээлбэл, Кот-д'Ивуар), эсвэл Францын иргэд аюулд өртсөн тохиолдолд ашигладаг. Легион 1831 оных шиг өнөө хүртэл зөвхөн Францын төрийн тэргүүн буюу ерөнхийлөгчид захирагддаг байна.

Зүүн Европчууд легионеруудын хамгийн том бүлгийг (3/1 орчим) бүрдүүлдэг. Дөрөвний нэг нь Өмнөд Америкчууд. Тавны нэг нь шинэ баримт бичиг (өөрөөр хэлбэл нэр, бичиг баримт, иргэншил) авсан Францчууд бөгөөд одоо Канад, Бельги, Люксембург эсвэл Монаккочууд гэж бүртгэгдсэн байдаг. Цөөн тооны Монголчууд мөн Легионд алба хаадаг байна.

Францын бусад цэргийн ангиас ялгаатай нь зөвхөн 17.5-аас 39.5 насны эрэгтэйчүүд легионд алба хаах гэрээ байгуулах боломжтой бөгөөд 18 нас хүрээгүй хүмүүс эцэг эх, асран хамгаалагчийн бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай.

Эхний гэрээг 5 жилийн хугацаатай байгуулдаг. Дараагийнх нь 6 сараас 5 жилийн хугацаатай гарын үсэг зурж сунгаж болдог. Эхний таван жилийн гэрээний хугацаанд легионер нь капрал, дараа нь түрүүч цол авах боломжтой. Офицер болохын тулд та Францын иргэншилтэй байх ёстой. Тиймээс үндсэн офицерууд нь францчууд, цэргийн сургууль төгссөн, легионыг алба хаахаар сонгосон жирийн цэргийн хүмүүс байдаг юм.

Легионд нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын сорил, оюуны болон сэтгэл зүйн сорил, сэтгэл зүйчтэй ярилцлага хийх, урам зориг өгөх ярилцлагад ордог. Сорилт бүрийн дараа хамгийн муу үр дүн үзүүлсэн олон хүнийг хасдаг: зарим нь 3 сар, зургаан сар, жил эсвэл жил хагасын дараа дахин өргөдөл гаргахыг зөвшөөрдөг бол зарим нь насан туршдаа уг эрхийг нь хасдаг байна. Сар бүр 500 орчим хүнээс 20 орчим нь сонгон шалгаруулалтын бүх шатыг давж, суралцахаар явдаг байна.

Гурван жил ажилласны алба хаасан легионер Францад оршин суух зөвшөөрөл хүсэх эрхтэй болдог. 1999 онд Сенатаас санал нэгтэй баталсан хуулийн дагуу тулалдаанд шархадсан легионер алба хаасан хугацаа харгалзахгүйгээр Францын иргэншил авах эрхтэй, өөрөөр хэлбэл тэрээр "урсгасан цусаараа Франц иргэн" (Français par le sang versé) болох эрхээ авдаг байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Гадаад легион – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Гадаад легион – Энэ үгийг тайлбар толиос харна уу